Улсын гуравдугаар төв эмнэлэг “Дэлхийн зүрхний өдөр”-ийг тохиолдуулан эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөг зохион байгууллаа
Тэгвэл хүн бүр өдөр тутмын амьдралдаа зөв дадал, эрүүл амьдралын хэв маягийг бий болгож, эрүүл мэндийн талаарх мэдлэг боловсролоо дээшлүүлэн, өөрийнхөө зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлийг сайтар зөв таньж мэдэн, урьдчилан сэргийлж чадсанаар энэхүү эмгэгээс бүрэн сэргийлэх боломжтой гэдгийг иргэд, олон нийтэд ойлгуулж, сурталчлан таниулах, сургалт мэдээлэл олгох үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах нь зайлшгүй шаардлагатай билээ.
Өдөрлөгийн үеэр Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх, мэдрэл, харвалтын чиглэлийн нарийн мэргэжлийн 100 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн баг иргэд олон нийтэд хандаж цусны даралт ихсэх эмгэг болон зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлт хүчин зүйлийг сурталчлан таниулах, сургалт, мэдээлэл болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулж, цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчний эрсдэлийн үнэлгээг хийн, эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний зөвлөмж зөвлөгөө өгсөн байна.