Д.Булганы хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь юу байв

714

 

Д.Булганы хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь юу байв

 

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Амгаланбаатар нарын гурван хүнийг ялласан. Мөн уг хэргийн цор ганц гэрч гэгдээд байсан Д.Булганы хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. 

Д.Булганыг анх гэмт этгээдүүд хэрэг үйлдсэн нь тогтоогдчихоод байхад энэ хүмүүс биш гэж хэлж байгаа нь тухайн үед хэргийг үйлдсэн хүмүүсийг мэдсээр байж нуун дарагдуулсан. Гэмт хэргийг үл мэдээлсэн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байжээ. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул Д.Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Харин тухайн үед Нийслэлийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн "Д.Булган хэргийн байдлыг биеэрээ харсан хүний хувьд гэрч мөн. Гэхдээ өнөөдрийн дагаж мөрдөж байгаа хуульд "гэрч гэж тухайн хэрэгт холбогдолгүй хэргийн талаар үнэн зүйл мэдэж байгаа этгээдийг гэрч гэнэ" гэж заасан. Гэтэл Д.Булганы хувьд шүүхийн шатанд хэлэлцүүлж гэм буруугаа хэлэлцүүлэх хэмжээний нотлох баримт бүрдээгүй гэдэг нөхцлөөр энэ хүний үйлдлийг прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэгэхээр хуулийн дагуу гэрчийн хэмжээнд оролцох эрхгүй байгаа юм" гэж тайлбарласан байдаг. 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>