Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг шийдвэрлэжээ

680

 

Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг шийдвэрлэжээ

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх  тухай маргааныг хянан шийдвэрлэжээ. 

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, "төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.”гэж заасан нь  "... шударга ёс, ... тэгш байдал ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, ,"... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... эрхтэй. ...” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн  байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна.

 Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухайхуульд, "Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчсөн тухай дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас  гаргажээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>