Хаан банк хэрэглэгчдэдээ ойр байж “луйварддаг” уу?

971

 

 

 

Хаан банк хэрэглэгчдэдээ ойр байж “луйварддаг” уу?

 

 

Монголын хамгийн өргөн сүлжээ бүхий томоохон, олон хэрэглэгч үйлчлүүлэгчтэй банк бол Хаан банк. Үйл ажиллагаа эхлүүлсэн цагаасаа эхлэн хурдан шуурхай, найдвартай хэмээн олны ам сайтай байсан банк өдгөө үйл ажиллагаа нь муудаж тэднийг дагах хэл ам тасарсангүй.

"Бид шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэн, харилцагчийн үйлчилгээг Монголдоо хамгийн өндөр төвшинд хүргэхийг эрмэлзэнэ” уриатай хаан банкны ухаалаг үйлчилгээ иргэдийн цаг завыг хөнгөвчлөхөөс илүү бухимдуулсаар байна.

Өмнө нь орлого зарлагын гүйлгээ хийх бүрт 50-250 төгрөгийн шимтгэл авах нэрийдлээр иргэдийн данснаас давхар бутархай мөнгө луйварддаг байсан тэдний "боловсон” дээрэм одоог хүртэл үргэлжилсээр байгааг хаан банкийг сонгон үйлчлүүлдэг харилцагч нар хэлж байлаа. Дансны мэдээллээ байнга хянан хэл ам хийхээс цааргалдаг нэгэн байхад, огт шалгадаггүй хэнэггүй зантай зарим монголчуудыг тэд ийнхүү ашигласаар байна.

Харин Хаан банкны өөр нэгэн боловсон "дээрэм”-ийн тухай нэгэн хэрэглэгч олон нийтийн цахим сүлжээнд жиргэжээ. Тэрээр хэлэхдээ "Би хаан банкны хэрэглэгч болоод 20 жилийн нүүрийг үзэж байна. Сүүлийн үед хаан банкны ухаалаг банк апплекейшн шинэчлэгдлээ гээд их сурталчлах болсон. Энэ удаад ганцхан ухаалаг банкны тухай сэтгэгдлээ бичихээр шийдлээ. Өмнө нь ухаалаг банкнынэг жилийн төлбөр 10.000 төгрөг байсан. Харин шинэчлэгдсэн цагаас эхлэн жилийн хураамж 0 төгрөг болж харин гүйлгээ хийх тутам 100 төгрөгийн шимтгэл авдаг болсон. Энэ бол цэвэр иргэдийг мөлжиж буй луйвар. Жишээ нь би нэг өдөртхамгийн багадаа 10 удаа интернет банкаар гүйлгээ хийдэг гэхэд өдрийн хураамж 1000 төгрөг. Нэг сард 30.000 төгрөг, нэг жилд 365.000 төгрөг гэсэн үг. Энэ бол хамгийн багаар тооцож гаргасан дүн. Хаан банк Монгол улсын хамгийн их ашиг орлоготой, ажилладаг санхүүгийн байгууллага байж иргэд биднийгээ юунд ингэж дахин дахин луйвардана вэ? Энэ бусармаг үйлдлээ болиоч ээ” хэмээжээ.

 

Хаан банк хэрэглэгчдэдээ ойр байж “луйварддаг” уу?

Хаан банк хэрэглэгчдэдээ ойр байж “луйварддаг” уу? 

Хаан банк хэрэглэгчдэдээ ойр байж “луйварддаг” уу?

 

 

 

Монгол улсын аймаг, сум, дүүргүүдэд хамгийн их салбартай "Хаан банк” ийнхүү хууль зөрчиж байгаа нь төдийгөөс өдий хүртэл итгэж үйлчлүүлж ирсэн үнэнч хэрэглэгчдээ үл тоосон хэрэг билээ. Санаатай, санаандгүй нь мэдэгдэхгүй тэдний энэ үйлдэл иргэдийг ихэд бухимдуулахаас гадна, иргэдэд үйлчлэх ажилчдынх нь харилцаа хүртэл ёстой л авах юмгүй болсон.

Монголчуудын дийлэнх нь хаан банкаар өдөр тутамдаа үйлчлүүлдэг. Өөрийн биеэр банкны үйлчилгээ авахын тулд дугаар аван хэдэн цагаар ч хамаагүй хүлээн сууна. Харин иргэдийг ингэж их цагаар хүлээх гол шалтгаан болон гомдлыг хаан банкны ажилчид буюу хүнд сурталтай теллерүүд үүсгэдэг. Тухайлбал, хаан банкны жижиг салбар гэхэд 5-7 цонх ажиллаж хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчлэх ёстой байдаг. Харин өдрийн хамгийн ачаалал ихтэй үеүдэд дээрх цонхноос 2-3 л ажиллана. Дугаар аван хүлээх олон зуун үйлчлүүлэгчдийн цаг завыг боддогсон бол тэд энэ хүнд суртлаа умартан цонх бүрт хэрэглэгчдэд үйлчлэх ажилчид шуурхай ажиллах байсан болов уу?

 

Хаан банк хэрэглэгчдэдээ ойр байж “луйварддаг” уу?

 

 

Түүнчлэн тус банк өмнө нь ШӨХТГ-аас хийсэн шалгалтаар хууль зөрчиж байсан эсэх нь тогтоогдсон. 2017 оны аравдугаар сарын 5-ны

өдрийн тушаалаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардын харилцах дансны доод үлдэгдэл 20.000 төгрөг байсныг 1.000.000 төгрөг, жилийн хүү 0%, данс хөтөлбөрийн хураамж авдаггүй байсныг сар бүр 5.000 төгрөг авах шийдвэрийг гаргажээ. Энэхүү шийдвэртэйгээ холбогдуулан Хаан банкны зүгээс харилцагч санхүүгийн байгууллагуудад дээрх нөхцөлтэйгөөр гэрээгээ шинэчлэх, шинэчлээгүй тохиолдолд данс гүйлгээг хязгаарлаж зарлагын гүйлгээ хийхгүй байх анхааруулгыг хүргүүлсэн.

Энэ мэт хэрэглэгчдэд хүрэх шинэчлэл, хэрэглэгчдээс суутгах хураамж зэргээр байнга харилцагч нараа луйвардсаар байх банканд итгэж үйлчлүүлэхэд хэцүү цаг болжээ. Луйвардах арга нь өдөр ирэх тусам нарийссаар байгаа Хаан банканд хэдий болтол шулуулж амьдрах вэ ард иргэд ээ!


 

Эх Сурвалж: Ene.mn
БЭЛТГЭСЭН: Т.НОМУН

Хаан банк хэрэглэгчдэдээ ойр байж “луйварддаг” уу?

 

Хаан банк хэрэглэгчдэдээ ойр байж “луйварддаг” уу?

 

Хаан банк хэрэглэгчдэдээ ойр байж “луйварддаг” уу?

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>