Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ

754

Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран "Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод байдал, үр ашигтай байдал”, "Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгов. "Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод байдал, үр ашигтай байдал” төслийн хүрээнд татварын албаны мэдээллийн технологийн дэд бүтцийг бэхжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хяналт, чадавхийг нь сайжруулах юм.

"Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл” нь баруун бүс, Алтай-Улиастайн бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилготой. Энэ хүрээнд 5 болон 10 мВт-ын салхин цахилгаан станц, 10 мВт-ын хоёр, 5 мВт-ын нарны нэг цахилгаан станц барьж, газрын гүний дулааны насос суурилуулах замаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгохоор төлөвлөжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>