Tobaccoatlas.org сайт дэлхийн хамгийн их тамхи татдаг иргэдтэй 10 улсыг тодруулсан байна. Хүн амынх нь орлого доогуур байдаг улс, орнуудад тамхины хэрэглээ өндөр байдаг болохыг судлаачид онцлов.
10. Черногор
Тус улсад олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хатуу журам үйлчилдэг. Тэнд хаалттай тасалгаануудад тамхи татахыг хоригложээ. Тус улсад жилд нэг хүнд ногдох янжуур тамхины хэрэглээ 2157 ширхэг гэнэ шүү.
9. Беларусь
Тус улсын нэг хүн жилд 2266 янжуур татдаг байна. Зүүн Европын улс, орнуудад 1990-2009 онуудад тамхины хэрэглээ 26 хувиар буурчээ. Хүмүүс тамхи татахын хор хөнөөлийг ихээр ойлгох болсонтой энэ нь холбоотой. Эдгээр улс, орнуудын төр, засаг тамхины хэрэглээг бууруулах арга хэмжээг авах болсон юм.
8. Босни-Герцоговин
Нэг хүн дунджаар 2278 ширхэг янжуур татдаг. Балканы хойг дээр орших энэ улс дэлхийн хамгийн их тамхи татдаг иргэдтэй улсын тоонд багтана. Олон нийтийн газар тамхи татахыг хориглох зэргээр олон янзын арга хэмжээ авч байгаа ч тус улсын ард иргэд тамхи татахаа багасгасангүй.
7. Словени
Нэг хүн жилд 2369 ширхэг янжуур татна. Словенид олон нийтийн газар, тэр дундаа ажил дээрээ тамхи татах нь хориотой. Дэлхийн бусад олон орны адилаар энд 18-аас доош насны хүнд тамхи худалдаалдаггүй. Гэхдээ статистик мэдээллээр бол сүүлийн жилүүдэд тамхины хэрэглээ бага багаар буурч байгаа аж. Гэхдээ л Словени урьдын адил хамгийн их тамхины хэрэглээтэй 10 орны тоонд багтсаар л байна.
6. Украин
Нэг хүн жилд 2401 ширхэг янжуур татдаг. Эхлээд Украины төр, засаг сургууль, эмнэлэгт тамхи татахыг хориглосон, дараа нь энэ хоригийг улам чангатгасан. Зоогийн газар, цайны газар, төрийн байгууллага, олон нийтийн газар тамхи татахыг хоригложээ. Гэвч тамхины хэрэглээгээрээ зургаад бичигдсээр л байгаа юм.
5. Молдав
Нэг хүн жилд 2479 ширхэг янжуур татна. Тамхины хууль нь нэлээн чанга ч тамхины хэрэглээ нь буурахгүй байгаа аж.
4. ОХУ
Нэг хүн жилд 2786 ширхэг янжуур татдаг. 2013 онд Тамхины хууль гарсан ч хүүхэд, залуучууд тамхины хамааралд орсоор л байгаа юм.
3. Грек
Нэг хүн жилд 2795 ширхэг янжуур татдаг. Грек бол Европын холбооны хамгийн их тамхи татдаг иргэдтэй улс. Тамхины хуулийг баталж, чангатгасан боловч амжилт олоогүй. Олон нийтийн газар тамхи татахыг хориглосон ч үр дүнд хүрсэнгүй. Хуулийг биелүүлэхгүй, зөрчлийг хэн ч арилгахгүй байгаа аж.
2. Болгар
Нэг хүн жилд 2822 ширхэг янжуур татдаг. Тус улс дэлхийн хамгийн их тамхи татдаг иргэдтэй орон бөгөөд Засгийн газар тамхины хэрэглээг багасгах арга хэмжээнүүдийг авсаар л буй. Уушийн газар, зоогийн газар зэрэг олон нийтийн газар тамхи татах хориотой.
1. Серб
Нэг хүн жилд 2861 ширхэг тамхи татна. 2010 онд Сербид Тамхины маш чанга хууль батлагдсан. Тус улсын хүн амын 34 хувь нь тамхи татдаг аж.
Эх сурвалж www.wikimon.mn