Төрсөн эгчийгээ шатааж хөнөөсөн залуугийн хэргийг шүүхэд шилжүүллээ
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-ний шөнө БЗД-ийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Саруул хотхон"-ы 112 давхарын есөн давхарт гал гарч, 27 настай бүсгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Эмэгтэйг түүний төрсөн дүү болох 19 настай Б, түүний найз 20 настай Э нар хамтран хоолойг нь боож, хөнөөгөөд улмаар хэргийн ул мөрөө устгахаар гэрийг нь галдан шатаагаад зугтсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.
Тиймээс уг хэргийг шалгаж дуусан БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Шүүгч хэрэгтэй танилцан, шүүх хурлын товыг гаргах юм.
Мөрдөн байцаалтын явцад тэд хувийн өс хонзонгоор бүлэглэн хөнөөсөн хэмээн мэдүүлсэн байдаг.