150 удаагийн үйлдэлтэй залилан хийсэн этгээдүүдийг саатууллаа

705

 

 

150 удаагийн үйлдэлтэй залилан хийсэн этгээдүүдийг саатууллаа

 

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид 2018 оны нэгдүгээр сараас эхлэн есдүгээр сарын 20-ныг хүртэл бусдыг 150 удаагийн үйлдлээр залилан мэхэлж, 40 орчим сая төгрөгний хохирол учруулсан Батболдын Буяндэлгэр нарын этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тухайн гэмт этгээдүүдэд залилуулсан иргэдээс 16 иргэн нь цагдаагийн байгууллагад хандан гомдол мэдүүлсэн аж. Харин 130 иргэн одоогоор цагдаагийн байгууллагад хандаагүй байна.

Иймээс хохирсон иргэдийг цагдаагийн байгууллагатай холбогдохыг анхаарууллаа.

Цаашид иргэдийг хэн болох нь үл танигдах хүнтэй харилцаж, цахим гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>