МЕССЕЖ ЗАРААР ЭМЭГТЭЙЧҮҮДТЭЙ ТАНИЛЦАН, ДЭЭРЭМДДЭГ БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭВ
Энэ сарын 05–ны өдөр иргэн М, О нар нь мессеж зараар үл таних залуучуудтай танилцаж уулзсанаар тэднийг 5-6 залуу бүлэглэн хүчирхийлж, зодож дээрэмдсэн хэрэг гарчээ.
Уг гэмт хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж өмнө нь 14 удаагийн үйлдэлтэй 20-26 насны бүлэг этгээд үйлдсэн болохийг тогтоосон байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Иргэн та олон нийтийн хэрэгсэл, цахим сүлжээг зөв зохистой хэрэглэж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Нийслэлийн цагдаагийн газар