ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АШИГТАЙГААР ХЭРХЭН КОФЕ УУХ 5 ЗӨВЛӨГӨӨ

637

ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АШИГТАЙГААР ХЭРХЭН КОФЕ УУХ 5 ЗӨВЛӨГӨӨӨдөрт гурав хүртэл жижиг аяга кофе уух ашигтайг саяхны судалгаа харуулсан бөгөөд энэ ундаа нь миакардын гэмтсэн эсийг сэргээх чадвартайгаа харуулжээ.  Тийнхүү мэргэжилтнүүд бие махбодид илүү ашигтайгаар хэрхэн кофе уух тухай цөөн зөвлөмж өгч байна.

Тухайлбал, кофег хэзээ ч өлөн уух хэрэггүй гэдгийг санаж байхыг зөвлөж байна. Кофеин нь хүчтэй сэргээгч бөгөөд  хэрвээ хүнснээс энерги гаргах илчлэг авч амжаагүй байгаа биед кофеин орвол, энэ нь ноцтой өөрчлөлт оруулж мэднэ.  Жишээлвэл,  бодисын солилцоо, дотоод шүүрлийн систем, түүнчилэн хоол боловсруулах эрхтнүүд  хохирч болох юм.


Кофенд цөцгийн юмуу кокосын тоо бага зэрэг нэмж өгөхийг мэргэжилүтнүүд зөвлөж байна. Ингэснээр бие махбодь маш ашигтай тосыг авна.  Энэ төрлийн тосонд цусан дахь "муу холестерины” хэмжээг бууруулж, даралтыг хэвийн болгоход туслаж чадах маш ашигтай тос байдаг.

Үүнээс гадна, кофенд  шанц (корица)  нэмж өгөх хэрэгтэй.  Чөлөөт радикалын молекулаас үүдэлтэй гэмтлээс эсийг хамгаалдаг их хэмжээний антиоксидант шанжанд агуулагддаг байна. Түүнчилэн шанц нь цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг. 

Кофенд сахар хийх зуршлаас татгалзах хэрэгтэй.  Шинжээчид сахарыг  таван халуун, зөгийн балаар оруулахыг зөвлөж байна.  Чихэрлэг кофе биеийн галбирт сөргөөр нөлөөлдөг.

Кофег какаотай хамт уух нь ашигтай бөгөөд ийм хольц нь хүний тархинд очих цусны урсгалыг нэмэгдүүлж,  анхаарлын төвлөрлийг сайжируулж, танин мэдэх чадварыг идэвхижүүлдэг  байна.


С.Инда


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>