Ц.Цогзолмаа: Сурагчдыг ирэх сарын 25-наас хоёрдугаар сарын 1 хүртэл амраах шийдвэр гарсан
Эрүүл Мэндийн Яамнаас Өвлийн ид хүйтэн цагаар вирусын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор ЕБС-ийн хоёрдугаар улирлын амралтыг XII/15-II/15 хүртэл сунгах санаачлагыг гаргасан.
Яг ид ачааллын буюу томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе 12 дугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдийг амраах шийдвэргаргачихсан байгаа" гэв.
ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт дуусаж, өнөөдөр хичээлдээ орсон.
Харин хоёрдугаар улирлын амралт хуваарь ёсоор бол,
-I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног
-VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног амрах учиртай. Гэвч ЭМЯ-наас ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг сунгах санаачлага гаргасны дагуу амралтын хугацааг ийнхүү сунгахаар болсон байна.