Байнгын хороо: ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг чөлөөлөх тогтоолыг дэмжлээ

644

 

 

Байнгын хороо: ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг чөлөөлөх тогтоолыг дэмжлээ

 

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай” тогтоолын төслийн хэлэлцэж, дэмжлээ.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанид зээл өгсөн, мөн гишүүдэд ихээхэн хэмжээний зээл олгосон асуудалд буруутган сайдаас нь огцруулах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргаж, УИХ-ын даргад өргөн барьсан юм. Энэ дагуу өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэж, дэмжсэн юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн 60 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 11.00 цагт хуралдахаар товлосон байна.

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>