Гадны нөлөөтэй нас барсан нярай хүүхдийн цогцос олджээ
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 10-ний өдрийн 17.35 цагт БЗД-ийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярайн цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 утсанд иржээ.
Дуудлагын дагуу БЗД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хэргийн газарт үзлэг хийж ажиллахад эсэхтэйгээ, дөнгөж төрсөн нярай хүүхдийн цогцос олдсон байна. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн нөхцөл байдлыг тогтооход, Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй гэсэн нөхцөл байдал тогтоогджээ.
Задлан шинжилгээний дүгнэлт 21 хоногийн дараа гарахаар нярайн үхлийн шалтгааныг эцэслэн тогтоох боломжтой юи байна. Нярайг хаясан эх болон амь насанд халдсан гэх этгээдүүдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Хэрэв тухайн цаг үед иргэд ямар нэгэн сэжиг бүхий мэдээлэл харсан сонссон , жирэмсэн хүн байхыг харсан хүн байвал цагдаагийн байгууллагад мэдэгдэж цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.