Шуурхай арга хэмжээг авч байна

580

Шуурхай арга хэмжээг авч байнаНийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 17, 24 дүгээр хороодын нутаг дэвсгэрт өнгөрсөн зургадугаар сараас эхлэн газрын гүний ус, булаг ихээр гарч нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн орон байр, усанд автаж, үерийн улмаас үүссэн тогтоол ус гудамж, автомашины замын зорчих хэсгийг намагжуулж, цүнхээл үүсгэн, иргэд гэр, хашаа, байшиндаа орох боломжгүй байгалийн хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комиссоос түргэн шуурхай арга хэмжээг шат дараатай, тогтмол авч, холбогдох дээд шатны байгууллагуудад үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулан ажиллаж байсан.

Хүйтний улирал эхэлж булгийн ус хөлдөж гудамж, авто зам, айл өрхийн гэр, хашаа, барилга байгууламжид халиа үүсгэн мөсөн тошин тогтож эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс хуралдан урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан билээ.

Түүнчлэн дүүргийн Онцгой комиссоос өнгөрсөн хугацаанд булгийн ус халиа үүсгэж, мөсөн тошин тогтсон зарим байршлуудад шороо, хайрга болон дайрга асгаж шуурхай арга хэмжээг авч байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>