Дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь интернет хэрэглэдэг

700

Дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь интернет хэрэглэдэг

 

Дэлхийн түүхэнд анх удаа нийт хүн амын талаас илүү хувь нь интернет хэрэглэдэг болсон тухай Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас /ОУЦХБ/ гаргасан тайланд мэдээлжээ.

Уг шинэ тайланд тэмдэглэснээр, энэ оны эцэс гэхэд дэлхий даяархи интернет хэрэглэгчдийн тоо нийт 3.9 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа ажээ. Судалгааны багийн эрдэмтэд сүүлийн үед дэлхий нийтийн түгээмэл хэрэглэх болсон мэдээлэл, холбооны технологийн хүртээмжийн талаар судалсан байна.

Интернет хэрэглэгчдийн дийлэнхийг хөгжилтэй орнуудын хүн ам эзэлж байгаа бөгөөд тэдгээр орны иргэдийн 80 гаруй хувь нь интернет хэрэглэх болсныг уг тайланд онцлон тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ хөгжиж буй орнуудын хүн амын интернет хэрэглээ аажмаар нэмэгдсээр байгаа бөгөөд 2005 онд 7.7 байсан үзүүлэлт энэ онд 45.3 хувьд хүрчээ.

Мөн Африкийн хүн ам ихээхэн өсөлтийг үзүүлсэн ба тэдний интернет хэрэглээ 2005 онд дөнгөж хоёр хувь байсан бол 2018 онд 25 орчим хувьд хүрсэн байна.

ОУЦХБ-ын шинэ тайланд интернет хэрэглээний талаархи тоо баримтаас гадна мэдээлэл холбооны үндсэн үйлчилгээг гар утсаар дамжуулах авах талаархи статистик мэдээг олон нийтэд танилцуулжээ.

“Нийт хүн амын 96 хувь нь гар утас ашигладаг гэж үзэхэд тэдгээрийн гар утасны 90 хувь нь “3G” сүлжээ нэвтэрсэн байна. Энэ нь дэлхийн хүн амын 51 хувь нь интернет хэрэглэдэг болсон гол шалтгаануудын нэг юм” гэж ОУЦХБ-ын Статистикийн ахлах мэргэжилтэн Эсперанза Магпантай мэдээлжээ.

“Дэлхийн хүн амын гар утасны хэрэглээ хурдацтай өсч байгаа бөгөөд үүнийг дагаад интернет хэрэглэгчдийн тоо ч цаашид улам нэмэгдэх хандлагатай байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>