УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгсөв

764

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгсөв

 

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр өчигдөр зуурдаар таалал төгсчээ. Тэрээр 2008-2012 оны парламентад сонгогдон ажиллаж байсан билээ. Уул уурхайн инженер мэргэжилтэй тэрээр эрх баригч намын авлигачдын эсрэг, улс эх орныхоо тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, шударга ёсны төлөө ард түмний дуу хоолой нь болж, үгээ зоригтой хэлж явсан. Ц.Шинэбаяр Оюутолгойн гэрээг батлахад татгалзсан санал өгсөн цөөхөн гишүүдийн нэг бөгөөд улс төрд гурав дахь хүчнийг бий болгохын төлөө тууштай зүтгэсэн, олигархижсан МАНАН бүлэглэлийг эсэргүүцдэг байсан, ард түмний тэгш эрхийн төлөө тэмцэж явсан, нэг ёсондоо үе үеийн эрх баригчдад ад болж байсан улстөрч байв. "Монгол Улсад үнэн үг хэлдэг, шударга дуугардаг хүмүүсийг, Богдын Данигай Сойвон шиг хүмүүсийг зориуд явуулж дарамталдаг болсон” гэж тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байжээ. УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр 58-хан насандаа ийнхүү таалал төгсөв. Ум сайн амгалан болтугай!

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>