Н.Цэрэнбатыг шагнаад байна уу, шоглоод байгаа юм уу?!

67

Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагаас  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг “Дэлхийн ногоон элч”-ээр шалгаруулсан байна.  Шагналыг ИБУИНВУ-аас ирүүлснийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гардуулан өглөө” гэсэн мэдээ таржээ. Ойлгосонгүй. Н.Цэрэнбат бол Монголын Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын салбар хариуцсан сайд хүн.

 

Улаанбаатар утаандаа нэрвэгдчихсэн. Дэлхийн хамгийн аюултай хотуудын нэг болчихсон. Энэ бол Н.Цэрэнбатын л хариуцсан ажил мөнөөс мөн. Хөдөө тал нь уул уурхайн хөлд тээрэмдүүлчихсэн. Дэлхийн хамгийн өрөвдөлтэй улсаар нэрлэгдчихсэн. Бас л Н.Цэрэнбатын хийх ёстой ажил юм.

Ийм байхад жуулчид ирэх үү. Эрхэм сайд “Дэлхийн ногоон элч” болох уу. Хариулт нь “…Үгүй” гэж гарна. Тэгэхээр Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагынхан сайд Н.Цэрэнбатыг шагнаад байна уу, шоглоод байгаа юм уу. Ойлгохгүй байна.

 

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.