ЖДҮДС-аас зээл авсан гишүүдэд хэрэг үүсгэн шалгаж эхэллээ

36

 

ЖДҮДС-аас зээл авсан гишүүдэд  хэрэг үүсгэн шалгаж эхэллээ

 

Нийслэлийн прокурорын газраас “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-аас зээл авсан гишүүдэд хэрэг үүсгэн авилгатай тэмцэх газар шилжүүллээ.

ЖДҮДС-н хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй” гэж үзжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.2 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон бүрэн эрхийнхээ дагуу хэрэг бүртгэл нээсэн байна.

Одоогоор ЖДҮДС-аас ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая

УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая

УИХ-ын гишүүн Н.Учралын аавын “Хүннү” компани 950 сая

УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 950 сая

Мөн Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Хүннү” ХХК

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК зээл авсан нь тодорхой болоод байна.

Хэрвээ хууль хяналтын байгууллага уг хэргийг шалгаад гэм буруутай нь тогтоогдвол тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх хуультай юм байна.

А. Дүүрэнжаргал

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.