Шөнийн хараа, гэрлийн тухай жолооч нарт өгөх зөвлөгөө

65

Шөнийн хараа, гэрлийн тухай жолооч нарт өгөх зөвлөгөө

Автомашины гэрлийн лампууд олон төрөл байдаг бөгөөд Үүнд:

  1. HD (Heavy Duty) – Хүндрүүлсэн нөхцөлд хэрэглэдэг гэрлийн ламп. Эдгээр гэрлүүдийг цаг агаарын хүнд нөхцөлүүд болох хэт халуун болон хэт хүйтэн нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой.
  2. LL (Long Life) – Удаан ашиглалттай, амьдралын нас урттай. Тасралтгүй олон цагаар удаан ашигладаг машинууд болох такси болон шөнө оройн цагаар удаан явдаг машинд тохиромжтой.
  3. AZ (Azzurro Super Gold) – Солонгорсон шар туяатай гэрэл. Манан будантай үед болон цас бороо их ордог газар болон өвлийн цагт илүү тохиромжтой.
  4. RP (Range Power ) – Их тод тусгалтай гэрлийн ламп.
  5. RPB (Range Power Blue) – Цагаан өдрийн гэрэл шиг тусдаг. Хотын дотор буюу зуны улиралд хэрэглэхэд илүү тохиромжтой (энэ гэрэл нь хэт цагаан тусч өөдөөс ирж яваа жолоочийг маш их гялбуулдаг тул байнга гэрлээ шилжүүлж явах нь зүйтэй)
    Мөн цагаан гэрэл болон прожекторууд нь байгалийн хүндрэлтэй нөхцөлүүд болох цас, бороо, манан зэрэгт сарниж жолоочийн үзэгдэх орчинг багасгадаг.

Гэрлийн тусгалд нөлөөлдөг зүйлс:
• Цайр
• Гэрлийн тохиргоо маш ихээр нөлөөлдөг. Цайр болон гэрлийн тохиргоо байхгүй автомашинд хичээн өндөр чадалтай гэрэл хийсэн ч тусгал сайжрахгүй.
Хөдөө холын замд явж байгаа үед жолооч нарт маань AZ буюу шар гэрэл (хэрэв прожектортой бол заавал) хийснээр үзэгдэх орчин илүү сайжирдаг. (хэрвээ та цагаан гэрэлтэй бол энгийн цайвар шаргал хийх)
Хотын замд цэнхэр гэрэл (цагаан тусгалтай)-тэй явах нь илүү тохиромжтой. Манай жолооч нар миний нэг талын гэрэл шатчихсан нөгөө талдаа тод гэрэл хийж болох уу гэж асуудаг бөгөөд энэ нь буруу юм. Учир нь: 2 талын гэрэл ижил чадалтай байх ёстой. 2 өөр чадалтай гэрэл тавьсан тохиолдолд аль тод гэрэлдээ өндөр ачаалал өгч хурдан шатдаг.
Шөнийн цагт буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед автомашин жолоодоход хамгийн хүндрэлтэй байдаг зүйл бол:

  1. Эсрэг талаас ирж буй автомашины гэрлийн гялбаанд орох
  2. Автомашины их гэрлийн ламп нь зохих хэмжээндээ хүрч тусахгүй, стандартын бус муу гэрэлтэйгээс болж үүдэн гарах хор хохирол их байдаг төдийгүй улмаар зам тээврийн осол аваар осол гарах эх үндэс болдог.

Дээрх бэрхшээлүүдээс гарах гол арга замууд нь:

  1. Жолооч нар харилцан бие биенээ хүндэтгэж 150 метр ойртоход л гэрлээ шилжүүлэх.
  2. Мөн та өөрийн автомашины бамперандаа жолоодлогын болон цаг агаарын хүнд нөхцөлийн гэсэн нэмэлт гэрлүүдийг суурилуулах хэрэгтэй.
    Жолоодлогын гэрэл – Энэхүү гэрэл нь эсрэг талын автомашины жолоочийг гялбуулахгүй зориулалтаар хийгдсэн байдаг бөгөөд машин барьж яваа таны нүдний харааны хамгийн ашигтай тусгал болох 20-30 метр газрыг тод гэрэлтүүлдгээрээ онцлог юм. Гэрлийн тусгал ихэнхдээ хавтгай байдаг бөгөөд цагаан болон неон цэнхэр өнгөтэй байдаг.
    Цаг агаарын хүнд нөхцөлийн гэрэл – Цас,бороо,манан,утаа,шуурга зэрэг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлүүдэд автомашины өөрийн гэрэл үнэхээр шаардлага хангадаггүй гэдгийг хэн бүхэн мэднэ. Эдгээр гэрлүүд ихэнх тохиолдолд шар өнгөтэй байдаг. Дашрамд сануулахад эдгээр суудлын автомашинд зориулагдсан гэрлүүд нь Замын хөдөлгөөний тухай хуульд бүрэн зөвшөөрөгдсөн байдаг бөгөөд суурилуулахдаа тусгалыг нь зөвхөн зам уруу тааруулаарай.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.