Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн учир битүүлэг үхлийн тухай таамаглалууд…

1303

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн учир битүүлэг үхлийн тухай таамаглалууд…

 

“Монгол модель” агентлагийн модель, “Mon­golia’s next top model 2018” уралдааны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар тэнгэрт хальж хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Болсон явдлыг эргэн сөхвөл,  “Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн талд орших “KH Apart­ment” хотхоны 11 давхраас хүн унасан байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд аравдугаар сарын 24-ний 17:25 минутад иржээ.

 

47686399_1970937226324566_3124744267260493824_n-780x405 Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн учир битүүлэг үхлийн тухай таамаглалууд...
 

 

Учир битүүлгээр амиа алдсан түүний үхлийн шалтгааны талаар олон таамаг гарч эхлэв.

Өр зүрх нь өмөрч, сэмэрч хэнээс ч илүүтэйгээр харуусан халаглаж гашуудаж суугаа талийгаач бүсгүйн ээж Г.Чимгээ охиныхоо эцсийн дүнэлтэд өдийг хүртэл гомдолтой явна. Хэрэг нээгдэхээс эхлээд цагдаагийнхан хангалттай ажиллаагүйд сэтгэл дундуур байгаагаа ч илэрхийлсэн.

Хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бидэнд охины маань цогцсыг харуулаагүй. Зургаас харахад нүүр нь цэвэрхэн, ам нь эцсээ хүртэл том ангайсан, царай нь цонхийсон байсан. Их айж сандарсан гэмээр харагдаж байсан. Мөн хоёр өгзөгнийх нь арьс зулгарсан, футболкны баруун мөрөн дээр толбо болсон, цамцных нь зүүн тохойн хэсэг иртэй зүйлээр зүссэн мэт урагдсан гэж харсан. Охиныг маань чирсэн гэж бодож байна” гэсэн байгаа.

Тэгвэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс талийгаач бүсгүйн хэргийг  гадны нөлөөгүй гэсэн урьдчилсан дүгнэлтээр үзжээ. Тэгвэл олон нийтийн зүгээс түүнийг бусдад хорлогдсон гадны нөлөөтэй гэж үзсээр л байна.

 

heltes Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн учир битүүлэг үхлийн тухай таамаглалууд...
 

 

Тэрээр гэрээсээ гараад хажуугийн орц руугаа ганцаараа орж 11 давхар луу гарсан нь камерын бичлэгт бичигдэн үлдээд байгаа билээ. “Mongolia’s Next Top Model -н нэвтрүүлгийн оролцогч, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн үхлийн талаар хууль хяналтын байгууллага шалгаж, учир шалтгааныг тогтоож, мэдэгдэл хийгээгүй байхад ам уралдан мэдэмхийрч, өөрсдөө таамаглан, ямар ч баримт нотолгоогүй мэдээллийг хөөрөгдөж, хувийн шоу хийж байгаа үйлдэл хэрээс хэтэрч байгаа талаар ч загвар өмсөгч Нора онцолжээ.

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн ээж нь Э.Цэрэнтэй уулзаж facebook хуудсаар шууд лайв хийв. Энэ үеэр охины ээж энэ бүхний цаана ямар нэгэн үл мөр байгаа, амиа хорлолт биш гэдгийг онцлон хэлсэн. Үүнээс гадна “Mongolia”s Next Top Model” шоуны эрхийг авсан “Боловсрол” телевизийн хамт олон аминчлан гуйсаар байхад охиных нь хэсгийг хасч нэвтрүүлгээ цацсанд, мөн хар тамхи татсан гэж гүтгэн, зөвшөөрөлгүйгээр задлан шинжилгээ хийсэнд шүүх шинжилгээний албанд тэрбээр гомдолтой яваа ажээ.

 

e397e7de2382e751227ffaa29c52db8d Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн учир битүүлэг үхлийн тухай таамаглалууд...
 

 

 

Уг хэрэг дээр өмгөөлөгч авсан ч утас нь холбогдохгүй сураг тасраад байгаа учраас өөр өмгөөлөгч авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Мөн түүний ах Ч.Гэрэлхүү талийгаачийн найз залууг шалгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байх бөгөөд талийгаач найз залуугийнхаа тухай ар гэрийнхэндээ огт дурдаж байгаагүй аж. Найз залуу нь хэвлэл мэдээллийнхэнд “Сэтгэл зүйчид хандаж, эм бичүүлж авсан. Сэтгэл санааны хямралтай байсан” хэмээн хэлсэн нь ар гэрийнхнийг нь хардлагыг төрүүлээд буй бөгөөд түүний ах энэхүү хэргийн талаар баримт цуглуулж буй гэнэ.

 

7-9 Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн учир битүүлэг үхлийн тухай таамаглалууд...

 

Updown.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>