Өглөө босохдоо түүртдэг 5 шалтгаан

658

Өглөө босохдоо түүртдэг 5 шалтгаан

 

Амьд оршин буй хэн бүхэн өглөө бүр сонголтгүйгээр хийдэг цорын ганц зүйл бол өглөө сэрэх явдал билээ. Даанч ихэнх хүмүүс өдрийн хамгийн үр дүнтэй мөч болох өглөөг унтаж өнгөрүүлчихээд яарч сандран ажил, сургууль руугаа зүглэх нь бий. Аливаа асуудлын уг үндсийг олж тогтоовол түүнийг шийдэх шийдэл нь зөвхөн өөрөөс хамаарах учиртай тул өглөө босоход садаа болдог 5 гол шалтгааныг дурдъя.


  • Хангалттай унтаж чадахгүй байх 

Хамгийн ойлгомжтой шалтгаан. Ихэнхдээ өмнөх өдөр нь шөнө дөл болтол ТВ үзэх, интернетээр дэмий хэсүүчлэх зэрэг төдийлөн үр ашиггүй зүйлс хийсний улмаас эрт унтахгүй байх. Энэ нь амьдралын зөв дэг жаягтай болоогүйтэй холбоотой.


  • Ердийн бус унтах хуваарьтай байх

Ажлын шаардлагын улмаас шөнийн ээлжинд гардаг, эсвэл шөнийн анир чимээгүйд ажил, хичээлээ хийж дадсан тул шөнө дөл болтол сэрүүн байх.


  • Унтахынхаа өмнө кофейн, алкохол, чихэрлэг зүйл хэрэглэсэн байх

Оройн цагаар кофейн, чихэрлэг зүйл хэрэглэх нь эрт унтахад саад болох бөгөөд үүнийг анзаарахгүйгээр хэрэглээд дадчихсан байх. 


  • Унтахынхаа яг өмнөхөн компьютер дээр ажиллаж байсан байх

Хурц тод дэлгэц ширтэх нь өдрийн гэгээтэй цагууд үргэлжилсээр байгаа мэт дохиог тархинд өгөх бөгөөд үүний улмаас байгалийн унтах цаг тань ухрах магадлалтай.


  • Өглөө босох зорилгогүй байх

Өглөө босох ямар нэгэн ухамсарт зорилгогүй байх нь бушуухан эргээд унтах сэдлийг төрүүлдэг. Энэ нь хамгийн бага хүч зарцуулан, хамгийн тухтай байдалд байхыг эрмэлзэх хүний төрөлх араншин билээ.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>