Есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтооын төслийг хэлэлцэж байна. Уг тогтолын төслийг Засгийн газраас өргөн барьсан юм. Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Тогтоолын төсөлд дараах 22 газар багтаж байгаа юм.
Эх сурвалж: eagle.mn