С.Эрдэнэ: МАНАН-гийн гол төлөөлөгч, шударга үнэний туйл болсон Ц.Нямдорж сайд огцроочээ

656

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асууж хариулт авч байна. 

Энэ үеэр АН-ын дарга, УИХ -ын гишүүн С.Эрдэнэ: "Цаашдаа олонх болсон нам нь хуульд өөрчлөлт оруулж, хүссэн албан тушаалтнаа зайлуулдаг, хүссэн албан тушаалдаа өөрийн хүнээ тавьдаг замаар явах юм уу. 60 тэрбум, МАНАН-гийн сүлжээ гэж яриад байна. Энэ нотлогдсон юм бол У.Хүрэлсүх, энэ танхимд сууж байгаа гишүүд бүгдээрээ энэ 60 тэрбум, МАНАН-гийн бүтээгдэхүүн, та нар бүгд огцор, бүгдээрээ хариуцлагаа хүлээ. Ганцхан хүнд 60 тэрбум, МАНАН тохчихоод нэр цэвэр үлдэх гээд байгаа юм уу. Танай нам хууль зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авсан, хууль бус нам гэдгээ нотолсон. Ерөнхий сайдаараа удирдуулж иргэдийн боломжийг хулгайлсан биз дээ. Ерөнхий сайдыг огцруулах дуулианаар ЖДҮ-чдээ авч үлдсэн биз дээ. Үнэхээр гайхаж байна. 60 тэрбумын асуудал үнэн юм бол та 64 гишүүн огцроочээ. Шударга үнэний туйл болсон Ц.Нямдорж сайд огцроочээ. Ц.Нямдорж та өөрөө 60 тэрбумын бүтээгдэхүүн. МАНАН-гийн гол төлөөллөгч нь шүү. МАНАН зохион байгуулсан хүн нь та өөрөө. Та огцрох ёстой!" гэлээ. 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>