ХООЛ ШИНГЭЭХЭД ТУСЛАХ 10 ХҮНС

50

ХООЛ ШИНГЭЭХЭД ТУСЛАХ 10 ХҮНС

 

Цагаан гаа

Цагаан гаа нь хоол боловсруулах явц, шингээлтийг дэмждэг бөгөөд гэдэс дүүрэх, ходоод өвдөхөд хэрэглэж болно.

Хэрэглэх арга: Цагаан гаанаас нимгэн хэрчиж усанд буцалгана. Энэ хандаа хоолны хооронд тогтмол уугаарай. Ингэвэл шүлс сайн  ялгарч, ходоодны шүүс ялгаруулалт болон цөсний үйл ажиллагааг дэмжин хоол  шингэхэд эерэгээр нөлөөлнө.

Гаа

Гааны халдварын эсрэг өвөрмөц шинж чанар нь хямарсан хоол боловсруулах системийг  тайвшруулна.

Хэрэглэх арга: Гааны навчийг бага зэргийг салат, зуушиндаа нэмж болно. Мөн гааны тос гэж байдаг бөгөөд үүнийг усанд 2-3  дусал хийж уувал ходоод гэдсийг цэвэрлэх, хорт бодисоос салгах  үүрэг гүйцэтгэдэг байна.

Тараг

Тараг нь пробиотикийн  төрлийн хүнс учир ашигтай бактериудын эх үүсвэр юм. Эдгээр бактери нь шингээлт муудах, суулгах, гэдэсний түгжрэл, өтгөн хатахын эсрэг үйлчилж горимонд оруулахад тусалдаг.  Аль болох  чихэргүй, байгалийн, шинэхэн тараг идвэл идээрэй. Мөн шошгоноос  нь ашигтай бактеритай эсэхийг нь лавлаж хараарай.

Чихэрлэг төмс

Найрлагадаа витамин В6, витамин С болон нүүрс ус агуулдаг чихэрлэг төмс хоол шингээхэд туслагчдын нэг.  Ходоод болон 12 нугалаа гэдэсний шархлаа зэрэг зарим хоол боловсруулах замын эрхтэнүүдийг эмчлэхэд уг төмсийг ашигладаг. Сүүлийн үеийн судалгаагаар чихэрлэг төмсөн дэх нэгдлүүд хоол боловсруулах замаар дамжихдаа хүнд металл болон хүчилтөрөгчийн радикалуудын сөрөг нөлөөллийг багасгахад тусалдагийг баталсан  байна. Иймээс чихэрлэг төмсийг хоол хүнсэндээ хэрэглэхийг хичээгээрэй.

Чидун жимс

Уг  жимс нь хоол  болловсруулалтын явцыг дэмжиж элэг, цөс, нойр булчирхайн зөв дэглэмээр ажиллахад тусалдаг.

Тэжээлэг бодис арвинтай, усархаг уг жимсийг жин хасахаар хичээж буй хүмүүс идвэл үр дүнгээ өгдөг  байна.

Овъёос

Овъёос нь  эслэг ихтэй тул бүдүүн гэдэс доторхийг цэвэрлэх үүрэг гүйцэтгэн гүрвэлзэх хөдөлгөөнийг  сайжруулж  өтгөн хатахаас сэргийлнэ. Хэрэв танд хоол боловсруулах замын ямар нэгэн зовиур байгаа бол овъёосны гурил, овъёосны каш, жигнэмэг идээрэй.

Загасны тос

Загасны тос нь хоол боловсруулах явцыг дэмжих чухал найрлагатай. Загасны тосон  дахь  омега 3 нь А, D витамин нь үрэвслийн эсрэг үйлчилж дархлалтын тогтолцоог дэмжсэнээрээ эргээд хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг байна.

Хэрэглэх арга: Өдөрт  нэг цайны халбага загасны тос тогтмол уух нь таны хоол боловсруулах замын эрхтнүүдэд гайхалтай нөлөө үзүүлнэ.

Алим

Витамин А,С, минерал, кали, фосфороор баялаг алим нь өтгөн хаталт үүсгэх шалтгааныг  багасгаж, цатгалан мэт мэдрэмж төрүүлдэг.

Гадил

Гадил гэдэсний гүрвэлзэх  хөдөлгөөнийг сайжруулахад чухал нөлөөтэй хүнсний нэг. Суулгах үед  биеэс алдагддаг кали, элекролитуудыг гадил нөхнө. Мөн хорт нэгдлүүдийг шимэгдүүлж хоол шингээх үйл явцыг эрчимжүүлдэг байна. Өдөр бүр нэг гадил идэх нь хоол боловсрулх замны эрхтэнүүдээ "баярлуулах" арга болно шүү.

Хүрэн манжин

Хүрэн манжин бетайн гэх бодисоор баялаг бөгөөд энэ нь бүдүүн гэдсэн дэх бактери, ферментийн  зөв хэмжээг  барихад тусалдаг байна.  Гэдэс эвгүйрхэх, өтгөн хатахад хүрэн манжин идэж болно. Манжингаа түүхийгээр нь шүүс болгож хэрэглэх нь илүү  үр дүнтэй. Мөн хоол боловсруулалтаа сайжруулахыг хүсвэл өдөр тутмын хүнсэндээ манжинг багтаагаарай.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.