1.3 их наяд төгрөгийг хяналтгүй тараасан Хөгжлийн банк маргааш ямар тайлан ирүүлэх бол?

734

 

1.3 их наяд төгрөгийг хяналтгүй тараасан Хөгжлийн банк маргааш ямар тайлан ирүүлэх бол?

 

Хөгжлийн банкны удирдлагууд маргааш (2019.02.12) ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд банкны зээлийн эргэн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь, бондын эргэн төлөлтүүд зэрэг нарийн мэдээллүүдийг хүргэсэн байх ёстой. Энэ үүргийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдтэй уулзах үеэрээ өгөөд байгаа.

2016 оны УИХ-ын сонгуульд МАН ялсаны дараа Хөгжлийн банк албан тушаалын гэмт хэргийн хамгийн том жишээгээр нэрлэгдэж байсан бөгөөд Хууль зүй дотоод хэргийн сайд асан Б.Энхбаярын ахалан Ажлын хэсэг тус банкыг шалгаад 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж байсан юм.

Хөгжлийн банкинд хийсэн шалгалт 2011-2016 оны хоорондох үйл ажиллагааг хамруулж хийсэн эн галгалтаар Хөгжлийн банкны үйл ажиллагаа УИХ-ын төдийгүй Засгийн газрын хяналтаас гарч, үйл ажиллагаагаа явуулсан болох баримтууд илэрсэн байдаг.

Ажлын хэсэг энэ зөрчлүүдийг бүхэлд нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхгүй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж, дотоод хяналтын удирдлага алдагдсан хэмээн дүгнэсэн байдаг.

Хөгжлийн банкны удирдлагуудын хяналтгүй тараасан 1.3 их наяд төгрөгийг зөрчлийг задалбал:

–Нэгд, Чингис бондын эх үүсвэрийг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газар хүлээж байгаа алдагдал 694 тэрбум төгрөг болсон. Энэ нь Хөгжлийн банкны удирдлагын ажилдаа хайнга хандсан үйлдлээс улбаатай гэж Ажлын хэсэг дүгнэсэн.

-Хоёрт, Монголбанкнаас шаардсаар байхад биелүүлэхгүй байсаар векселиэс 1.9 тэрбум тэрбум төгрөгийн алдагдлыг Хөгжлийн банк үүрсэн.

-Гуравт, шинэ төмөр зам төслийн ажлын гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам.доллар , техникийн зөвлөх үйлчилгээнд 3 сая, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая, Хаан банкны зээл хүүгийн төлбөрт 6.5 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас гаргасан.

-Дөрөвт, Монголын төмөр зам Төрийн өмчит хувьцаат компанийн энэхүү төслийн нэгжийн санхүүжилтэд сард дунджаар 120 сая төгрөг, зээлийн зарцуулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан.

-Тавд, Тавантолгой цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1.4 сая ам.доллар зэргээр өндөр өртөгтэй зардлуудыг тус тус гаргасан байдаг.

Хоёр жилийн дараа харин Хөгжлийн банк ямар тайлан ирүүлэх нь анхаарал татаж байгаа юм.

https://updown.mn/72787.html


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>