Улаанбурхан, улаанууд өвчний түргэвчилсэн оношлогооны шинэ аргыг нэвтрүүлнэ

46

<!-- MBegin:http://dursamj.mn/uploads/posts/2019-02/1549944181_7e53c7978ec8e066981c7e123d9849a3f974829a.jpg| --> ОХУ-тай Улаанбурхан, улаанууд өвчний талаар хамтран ажиллана <!-- MEnd -->

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр ОХУ-ын Москвагийн Г.Н. Габричевскогийн нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны институтын төлөөлөгчтэй уулзлаа. Уулзалтаар дэлхийд дахинд ялангуяа европийн улсад гарч байгаа Улаанбурхан  өвчний тандалт сэргийлэлтийн талаар хамтран ажиллах талаар ярилцлаа. Уг институтэй 2-3 жилийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх бөгөөд Улаанбурхан, улаанууд өвчний лаборторийн түргэвчилсэн оншилгооны шинэ аргыг нэвтрүүлэх, эмч нарыг харилцан сургах, хүн амын дундах дархлал тогтоцын түвшинг судлах судалгаа хийж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Хөрш зэргэлдээ орнуудад Улаанбурхан өвчийн гарч буй эрсдэлтэй энэ үед нотолгоонд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргаж, уг өвнөөс урьдчилан сэргийлэхэд үр дүнгээ өгөх ач холбогдолтойг Эрүүл мэндийн сайд онцолж, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны хамт олонд болон эрдэмтэн судлаачдад талархал илэрхийллээ.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.