Ч.Ганчимэг, Д.Ганцэцэг нар “Хувьсал”-аас өрх тусгаарлажээ
"Хувьсал” продакшнаар овоглож "Зүрхээр наадагч”, "Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, "Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг уран сайхны кинонд гол дүр бүтээж, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байсан жүжигчин СТА Ч.Ганчимэг, жүжигчин СТА Д.Ганцэцэг нар тус продакшнаас "өрх тусгаарлажээ".
"Хувьсал” продакшны найруулагч, МУГЖ У.Уранчимэг "Тэнгэрээс буусан од” хэмээх шинэхэн кино уран бүтээлээ нээхээр тов зарлаад байгаа бол жүжигчин СТА Д.Ганцэцэг, Ч.Ганчимэг нар "Аримун” нэртэй продакшн байгуулан шинэ кино уран бүтээлд "ханцуй шамласан" сурагтай.
Ажлын гараагаа УДЭТ-ээс эхэлж, нэгэн цагт сайхан эгч дүүс хэмээн ижилдэж кино уран бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулж байсан гурван бүсгүй ийнхүү тус тусынхаа уран бүтээлийг хөөжээ.
Г.Сүрэн
Shuud.mn