Зөв байрлалтай унтах нь урт наслахад тустай

547

 

Зөв байрлалтай унтах нь урт наслахад тустай

 

Норвегийн эрдэмтэд хүнийг унтах үед нөлөөлдөг хүчин зүйлсэд судалгаа хийж үзээд ямар байрлалаар унтах нь хүний биед хамгийн ашигтай болохыг тогтоожээ. Судалгааны дүгнэлт эрдэм шинжилгээний "EurekAlert" сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Нойр хангалттай авахгүй байх нь чихрийн шижин, таргалалт, хорт хавдар, зүрх судасны өвчин үүсэх нөхцлийг бүрдүүлэх эрсдэлтэй байдаг гэдгийг эрдэмтэд өмнө нь тогтоосон.

Харин дээрх судалгаанаас үзвэл хүний эрүүл мэнд, хэр урт наслах нь дан ганц унтахаас  шалтгаалдаггүй ба унтах үед биеийн байрлал ямар байхаас хамаардаг гэнэ.

Тэдний тогтоосноор хажуу тийш харж унтах нь хамгийн зөв байрлал бөгөөд нуруу, нугасанд хамгийн бага ачаалал үзүүлдэг гэнэ. Мөн хажуу тийш харсан байх үед хурхирах нь харьцангуй бага байдаг. Үүний зэрэгцээ хамгийн чухал нь Паркинсоны болон Альцхеймерийн өвчин тусах эрсдлийг бууруулах, эсвэл өвдөх хугацааг нь хойшлуулах тустай аж. Харин зүүн талаараа хэвтэж унтсанаар цусны эргэлт илүү сайн явагддаг тул жирэмсэн эмэгтэйчүүдэд тустай байдаг бол зүрх судасны өвчтэй хүмүүст тохиромжгүй байдаг. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>