А.Ганбаатарыг МАН-аас хасах шийдвэр гаргажээ

694

МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг МАН-аас хасах шийдвэр гаргасан. Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар мэдээлэл хийхдээ “2016 оны сонгуулиас хойш манай намын нэр дээр үнэн худал нь мэдэгдэхгүй 60 тэрбумын хэрэгтэй холбоотой асуудал сунжирч ужгирч байна. Уг асуудлыг нэг мөр цэгцлэх үүднээс нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцохоор боллоо.

Өмнө нь мөрдөгдөж байсан намын дүрмийн заалтыг үндэслэж хариуцлага тооцоход учир дутагдалтай байсан учраас өнгөрсөн Бага хурлаас хариуцлага тооцох дүрмийг оруулж өгсөн. Тиймээс шинэ дүрэмд заасны дагуу МАН-ын гишүүн Ц.Сандуй, С.Мөнхчулууныг хассан. Манай намд хөөх тухай ойлголт байдаггүй. Харин намаас гарсан гэж тооцдог” гэсэн юм. Тэгвэл үүнтэй адил үндэслэлээр нийслэлийн МАН-ын Хяналтын хороо 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон А.Ганбаатарыг намаасаа хасах шийдвэр гаргажээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>