Вовкагийн онигоо

352

Вовкагийн онигоо

 

Вовка гэртээ харайн орж ирээд:

-Ээжээ, манай пинд нуцгэн хүмүүс байна.

-Битгий сандарч зов. Зэрлэг хүмүүс л биз.

-Эмэгтэй нь зэрлэг хүн байж магадгүй. Эрэгтэй нь манай аав байна.

 

Ооо

Тооны хичээл орж байв. Багш нь журналаас нэр дуудахаар нэрсийн жагсаалтыг нэлээд харснаа:

-Гурван мянга гуч гэв. Гэтэл нэгэн харын эрлийз хүү босч ирэн:

-Багш аа, намайг Гурван мянга гуч биш Зозо гэдэг шуү дээ гэлээ.

 

Ооо

Вовка гэртээ хашгирсаар орж ирэв.

-Би өнөөдөр анх удаа багшдаа тус боллоо!

-Их сайн байна, миний хуу. Яаж туслав?

-Витька багшийп сандал  дээр кноп дээш нь харуулаад тавьчихсан юм. Багшийг яг суух гэхээр нь. би сандлыг нь арагш нь татчихсан.

 

Ооо

Вова хүү сахилгагүйтээд аавдаа шийтгүүлжээ. Аав нь:

-Би чамайг яагаад шийтэгснийг чи мэдэж байгаа биз дээ? гэхэд:

-Мэдэлгүй яах вэ. Та чинь надаас том, надаас бяртай юм чинь гэж хүү доголон нулимсаа арчин өгүүлэв.

 

Ооо

Сурагчид «Эмээгийндээ зочилсон нь» гэсэн сэдвээр зохион бичлэг хиижээ. Хамгийн товчхон эохион бичсэн нь «Эмээ гэртээ байсангүй» гэсэн байв.

 

Ооо

-Вова! «Манай нохой» гэсэн сэдвээр бичсэн зохион бичлэгийн чинь үг үсэг бүр нь чиний ахын бичсэнтэй тохирч байна.

-Аргагүй шүү дээ. Ах бид хоёр чинь гэртээ ганцхан нохойтой.

 

Ооо

Вовка багшийнхаа нүдний шилэн дээр ялаа зурчихжээ. Багш нь ялааг алах гэж хөөцөлдсөөр уур чадал хоёроо баржээ. Эцэст нь учрыг олов.

-Хэн зурсан бэ?

Бүгд Вовка руу харав. Багш Вовкагийн аав дээр ирэв.

-Танай хүүхэд миний үудний шилэн дээр ялаа зураад, би тэрийг нь мэдсэнгүй хөөцөлдөөд бүтэн цагийн хичээлээ тасаллаа!

-Ганц цаг ч гайгүй ээ! Саяхан наадах чинь хашаан дээр пиво баар зурчихсан чинь бид онгойхыг нь гурван цаг хүлээсэн.

 

Ооо

Вовка нэг өглөө хичээлдээ нүд нь булуу болчихоод иржээ. Найз нь яасан бэ? гэхэд:

-Өчигдөр нэг охинтой дискон дээр ламбада бүжиглэж байтал дүлий эцэг нь ирээд нүд таглачихлаа гэжээ.

 

Ооо

Гудамжаар жирэмсэн эмэгтэй явж байтал гэнэт буудалцаан болж хоёр сум гэдсийг нь оночихжээ. Эмнэлэг сумыг нь авч зүрхэлсэнгүй. Удалгүй хүү, охин хоёр төрүүлжээ. 15 жил өнгөрлөө. Нэг өдөр охин нь гүйж ирэв.

-Ээж ээ, би сая шээж байсан чинь сум уначихлаа. Дараа нь Вовка бас сандран гүйж ирэв.

-Яав хүү минь сум уначихав уу?

-Сум унасангүй. Харин хашааны завсраар шээж байтал хөршийн эмээг нам буудчихлаа.

 

Ооо

Багш: -Колумб, Америк тивийг 500 жилийн өмнө нээсэн юм. Вовка:

-Та бас ой сайтай байна шүү.

 

Ооо

-Ямар нэгэн бие халуунд тэлж, хүйтэнд агшдаг. Хэн жишээ хэлэх вэ?

-Хүйтэнээс болоод өвлийн амралт богиносож, халууны учир зуны амралт уртасжээ!

 

Ооо

Эцэг:

-Өчигдөр чи сургууль дээрээ шийтгэгдсэн гэлүү? Хүү:

-Хэн танд тэгж хэлэв ээ? Эцэг: -Танай багш эмэгтэй. Хүү:

-Ээ дээ! Энэ хүүхнуүд үү, нэг ч нууц хадгалж.чадахгүй улс шүү!

 

Ооо

Багш нь сурагчаасаа:

-Таван төмсийг зургаан хүнд яаж хувааж болох вэ гэж лавлахад шавь нь:

-Төмсний нухаш л хийх хэрэгтэй гэв.

 

Ооо

-Аав аамаргааш шуурга тавих нь. Барометр унавал шуурга болдог гээ биз дээ?

-Тэгээд уначихаа юу?

-Унахаар барахгүй хагарчихсан.

 

Ооо

Багш:

-XVIII зууны алдарт эрдэмтдийн тухай чи юу мэдэх вэ? Сурагч:

-Тэд бүгдээрээ.нас барчихсан.

 

Ооо

-Чи яагаад хичээлдээ ингэж хожигдож ирж байгаа юм бэ?

-Сурахад хэзээ ч хожигдохгүй гэж сургадаг шүү дээ.

 

Ооо

Сургууль дээр боловсролын хэлтсийн  байцаагч ирнэ урьд өдөр нь зарлажээ. Англи хэлний багш эмэгтэй гоёчихсон, олон өнгийн шохойгоо авсаар ирж л дээ. Тэр хичээлд байцаагч суух боллоо.байцаагч Вовкагийн хажууд суув. Багш нэгэн өгүүлбэр самбарт бичээд цэг тавихад шохой хугарав. Багшийг тонгойгоод шохойгоо авах үед самбар руу харж байсан байцаагч:

-Энэ мөн аятайхан хүүхэн ээ! гэв. Багш энэ өгүүлбэрийг хэн унших вэ гэхэд хүүхдуүд гар өргөж нэг охин их цэвэрхэн дуудлагаар уншлаа. Хэн орчуулах вэ? гэхэд Вовка болон бусад хүүхэд гар өргөв. Байцаагч дэргэдээ буй Вовкагаар орчуулуулья гэсэнд багш зөвшөөрөв. Вовка самбар руу бараг харалгүй:

-Энэ мөн аятайхан хүүхэн ээ? гэв. Багш уласхийснээ, Вовкаг хичээлээс гар гэв. Вовка цүнхээ хамхих зуур:

-Байцаагч гуай та өөрөө англи хэл мэдэхгүй байж, над буруу хэлж өгөөд баллаж орхилоо доо гээд гарч оджээ.

 

Ооо

Вовкагийн ээж амралтнаас ирэхдээ нэг их гоё шуб өмсчихсөн иржээ. Вовка ээжийгээ харж хэсэг зогссоноо:

-Энэ шубыг танд аав авч өгсөн үү?

-Яалаа гэж дээ. Хэрэв аавыг чинь авч өгөхийг хүлээж суусан бол өдийд лав энэ хорвоо дээр төрөөгүй л байх байсан даа.

 

Ооо

Амьтан судлалын хичээл хийж байлаа.

-Вова, чи шилт могойг амьтны ямар аймагт оруулах вэ? гэж багшийгаа асуухад:

-Шилт могой…..шилт. Аа тийм. Нүдний хараа муутын бүлэгт гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.