ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР ХОЁР ЗӨВЛӨХ, 25 МЭРГЭШСЭН ИНЖЕНЕРЭЭР ЭГНЭЭГЭЭ ӨРГӨТГӨВ

475

Газрын тосны салбарын Зөвлөх, мэргэшсэн инженерийн зэрэг олгох, гэрчилгээ гардуулах арга хэмжээ 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр  УУХҮЯ-нд боллоо.

Газрын тосны салбарт мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх, гэрчилгээжүүлэх тав дахь удаагийн сургалтаар тус салбарт хоёр зөвлөх, 25 мэргэшсэн инженер бэлтгэгдсэн байна.

Үүнээс дөрвөн хүн нь газрын тосны хайгуул- олборлолтын мэргэжлээр, 16 хүн газрын тосны боловсруулалт- хангамжийн мэргэжлээр зэрэг горилж, мөн таван хүний газрын тосны боловсруулалт- хангамжийн мэргэжлээр Мэргэшсэн инженерийн зэрэг сунгагдаж, өнөөдөр гэрчилгээ болон тамгыг гардуулан өгсөн юм.

Гэрчилгээ болон тамгыг УУХҮЯ-ны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Газрын тосны хэлтсийн дарга Ч.Хишигдалай, “Газрын тосны салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох зөвлөл”-ийн нарийн бичгийн дарга, уг мэргэжлийн зэрэг олгох сургалтын төвийн захирал зөвлөх профессор, доктор Ж.Цэвээнжав, тус зөвлөлийн гишүүд гардуулан өглөө.

Газрын тосны хэлтсийн дарга Ч.Хишигдалай мэргэшсэн инженерүүдэд хандан эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа тууштай зүтгэж, Гэрчилгээ, тамгыг гардан авч байгаад баяр хүргээд, олон улсын болон үндэсний хэмжээнд Мэргэшсэн мэргэжилтний гүйцэтгэх үүргийг сайн биелүүлж, ёс зүйгээ чанд сахин ажиллахыг уриаллаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>