ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СТАНДАРТАД ТУСГАГДСАН ХАДГАЛАЛТЫН ХУГАЦАА, НӨХЦЛҮҮД

814

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СТАНДАРТАД ТУСГАГДСАН ХАДГАЛАЛТЫН ХУГАЦАА, НӨХЦЛҮҮД

 

Төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний стандартад тусгагдсан хадгалалтын хугацаа, нөхцлүүд:
  • Талх – ариун цэвэр, аюулгүй байдлын шаардлага хангасан нөхцөлд 0.4 кг ба түүнээс дээш жинтэй талхыг 48 цаг, 0.4 кг-с доош жинтэй талхыг 72 цаг;
  • Жигнэлтийн гурилан бүтээгдэхүүн – хуурай, цэвэр, хортон мэрэгчгүй, 75%-с ихгүй харьцангүй чийглэгтэй, +10-с +250С температуртай байранд шалнаас хөндийрүүлсэн тавиур дээр дулаалгын төхөөрөмжөөс 0.7 метрээс ойргүй зайд хөөлгөгчгүй буюу химийн хөөлгөгчтэй энгийн орцтой бүтээгдэхүүнийг 14 хоног, баялаг орцтой бүтээгдэхүүнийг 21 хоног /15 ба түүнээс дээш хувийн тослог агуулсан/, биологийн хөөлгөгчтэй энгийн орцтой бүтээгдэхүүнийг 5 хоног, баялаг орцтой бүтээгдэхүүнийг 7 хоног;
  • Чаналгын гурилан бүтээгдэхүүн – Боорцог – биологийн хөөлгөгчтэй энгийн орцтой бүтээгдэхүүнийг 7 хоног, баялаг орцтой бүтээгдэхүүнийг 10 хоног, химийн хөөлгөгчтэй буюу хөөлгөгчгүй энгийн орцтой бүтээгдэхүүнийг 15 хоног, баялаг орцтой бүтээгдэхүүнийг /16 ба түүнээс дээш хувийн тослог агуулсан/ 30 хоног, ургамлын тосонд чанасан бүтэгдэхүүнийг 15 хоног;
  • Чаналгын гурилан бүтээгдэхүүн – Амтлаг боов – энгийн орцтой мушгиаг 7 хоног, баялаг орцтой мушгиаг 14 хоног, маахуур, мааюурыг 14 хоног, танзуурыг 18 хоног;
  • Хэрчсэн гурил – 65%-с ихгүй агаарын харьцангүй чийглэгтэй, 60С-100С температурт энгийн орцтой хэрчсэн гурилыг 3-с ихгүй, өндөгтэй хэрчсэн гурилыг 1-с ихгүй хоног;
  • Бялуун төрлийн бүтээгдэхүүн – Цөцгийн кремтэй бүтээгдэхүүнийг 0-оос +60С температуртай агуулах буюу хөргөх төхөөрөмжид 36 цаг, уургийн буюу жимс жимсгэний джемтэй бүтээгдэхүүнийг 72 цаг, өрмөнцөрөн суурьтай кремээр чимэглээгүй бүтээгдэхүүнийг 150С-210С температуртай 75%-с ихгүй агаарын харьцангуй чийглэгтэй агуулахад нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалагдсан нөхцөлд 2 сар; Жигнэмэгийг 3 сар, өрмөнцөрийг 2 сар;
  • Гоймон - хортон мэрэгчгүй, цэвэр, хуурай, +300С-ээс ихгүй температурт, 75%-с дээшгүй агаарын харьцангуй чийглэгтэй агуулахад шалнаас 20 см-ийн өндөрт, хананаас 50 см-ийн зайд хөндий, нарийн, туузан, дүрслэг гоймонг 1 жил, савхан гоймонг 1 сар;
  • Зөөлөн чихэр – Хуурай, цэвэр, агааржуулалт сайтай, гаднын үнэргүй, хортон мэрэгчгүй, 75%-с ихгүй агаарын харьцангүй чийглэгтэй, 150С-210С температуртай, нарны шууд тусгалаас хамгаалсан агуулахад шоколадан өнгөлгөөтэй, ширхэгчлэн боосон чихрийг 4 сар, ширхэгчлэн боогоогүй чихрийг 3 сар, шоколадан өнгөлгөөтэй жимс, жимсгэнэ, жимс-цэлцэгнүүртэй зөөлөн чихрийг 10 сар, өнгөлгөөгүй ширхэгчлэн боосон чихрийг 1.5 сар;
  • Хатуу чихэр – жимсэн, лаагуун, зөгийн балтай чөмөгтэй, цул хатуу чихрийг 6 сар, тос, элсэн чихрийн холимог чөмөгтэй хатуу чихэр, сүүтэй, дарстай, нийлэг хальсан уутанд жижиглэн савласан чихрийг 3 сар, шоколадан өнгөлгөөтэй буюу шоколадан чөмөгтэй чихрийг 4 сар;
  • Бүржмэл чихэр – 180С-ээс ихгүй температуртай агуулахад 3 сар хүртэл;
  • Төрөл бүрийн ундны сүүг 4-80С температуртай агуулахад халааж ариутгасан бол 3 хоног, ариутгасан бол 14 хоног, хэт өндөр хэмээр ариутгасан полиэтилен ууттайг 14 хоног, тетрапак савлагаатайг 180 хоног;
  • Үндэсний уламжлалт аргаар бэлтгэсэн тослог цагаан идээг +50С-ээс ихгүй температуртай нөхцөлд 6 сараас илүүгүй хугацаагаар хадгална. Харин үйлдвэрийн аргаар боловсруулсан цөцгий, зөөхийг +100С-ээс ихгүй температуртай, 85-90%-ийн харьцангуй чийглэгтэй агуулахад 72 цагаас илүүгүй, цөцгийн тосыг -17-200С-ийн температуртай 70-80%-ийн агаарын харьцангуй чийглэгтэй агуулахад 3 сар хүртэл;
  • Эсэг цагаан идээг /тараг/ +100С-ээс ихгүй температурт 72 цагаас илүүгүй;
  • Уураглаг цагаан идээг 0-40С температуртай 75-80%-ийн агаарын харьцангуй чийглэгтэй нөхцөлд хатуу бяслагийг 8 сараас 1 жил, зөөлөн бяслагийг 2-6 сар, хайлмал бяслагийг 2 сараас илүүгүй, ааруул, ээзгийг 3-5 сар, ээдэмийг 3 хоног хүртэл, аарц, аарцан бүтээгдэхүүнийг +100С-ээс ихгүй температурт 72 цаг, 00С-ээс ихгүй температурт 3-5 сар;
С.Анар
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>