МАН залуучуудаа, АН фракцийн тэнцвэр, эвсэл улс төрийн томилгоо хийлээ

946
МАН залуучуудаа, АН фракцийн тэнцвэр, эвсэл улс төрийн томилгоо хийлээШийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сай­ханбилэг өн­гө­рөгч баасан гарагт өөрийн танхимаа бүрдүүллээ. Пү­рэв гарагт бүтцээ эцэслэн бат­луулсан тэрбээр, баасан га­рагт бүрэлдэхүүнээ УИХ-ын дар­гад өргөн мэдүүлсэн юм. Мөн Ч.Сайханбилэг сайдын удирд­лага дор үүрэг гүйцэтгэж бай­­сан сайдуудыг чөлөөлөх са­на­лыг ч мөн давхар өргөн ба­рилаа. Хамтарч ажиллах нам эвслийн бүлгүүд нь харуй бү­рий болтол хуралдсаар арай­хийн хуулийн хугацаандаа баг­таан баасан гарагийн 00.00 ца­гаас өмнө сайдуудаа өргөн мэдүүл­сэн юм. Томил­гоог харахад хамтарсан на­мууд эхийг нь эцээхгүй ту­га­лыг нь тураахгүй гэсэн то­мил­гоо хийсэн нь хараг­даж байгаа юм. Нам эвслүүд хэлж байснаараа танхимынхаа 50 хувийг гаднаас  то­мил­жээ. 19 сайдын ес нь гад­наас томилогдож байна.

Тэр дун­даа МАН-ын сонголт энэ та­лаар илүү мэргэн байж дан­даа чадварлаг залуучуудаа оруулж ирсэн нь ол­ны талархалд нийцсэн юм. Түүнч­лэн дан дээлтэй сайдууд илүү байгаа нь МАН-ын сонголт хамгийн сайн нь гэж хэлэгдэх шалтгаан болов. АН-ынх мэргэжлийн талдаа гэж харж болно. Мөн хоёр нам хоёулаа эмэгтэйчүүдийн жен­де­рийн асууд­лыг мэдэрч нэг нэг эмэгтэй сайд оруулж ирлээ. Сай­дууд байнгын хороогоор дэмж­лэг авсан учраас мягмар га­рагт чуулганаар хэлэлц­сэнээр уг хуулийн тө­сөл батлагдсан өдрөөсөө хэ­рэг­жинэ. Ингэснээр мягмар га­рагт буюу маргааш Шийдлийн Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явагдах нь ээ. Шийдлийн Засгийн газрын сайдад нэр дэв­шээд байгаа эрхмүүдийн ажлын туршлага, хаана ямар албан тушаал эрхэлж байсан, удирдах салбарынхаа талаар хэр мэд­лэг­тэй вэ гэдгийг тоймлон хүргэе. Энэ удаад шүүмжлэхийг урьтал бол­госонгүй. Шүүмжлэх зүйл биш­гүй олон байгаа ч нөгөө талаар да­вуу тал нь юу бай­на вэ гэдгийг онцол­лоо.

Шадар сайд У.Хүрэлсүх /МАН/

-Монгол Улсын Шадар сайдаар ажиллах У.Хүрэлсүхийн мэдлэг, чадварын талаар ярих зүйл байхгүй. Өдгөө 46 настай энэ эр­хэм 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сур­гууль /Батлан хамгаалах их сургууль/-ийг Улс төрийн ажилтан мэргэжлээр төгсч, да­раа нь Төрийн захиргааны удирд­лагын хэл­тэс, МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгс­сөн Улс төрийн шинжлэх ухааны ма­гистр хамгаалжээ. Монголын ардчилсан со­циалист залуучуудын холбоо, Нийгмийн бод­логын зөвлөх, Мэргэжлийн хяналтын асуу­дал эрхэлсэн сайд, МАХН/ МАН/-ын Нарийн бичгийн даргаар ажил­лаж байсан. Мөн 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажил­лаж байхдаа ар гэрийн шалт­гаанаар чөлөөлөгдөх хү­сэлтээ өгсөн билээ. Мэр­гэж­лийн хяналтын асуудал эрхэлсэн сай­­даар ажиллаж байхдаа энэ сал­барт чамгүй зүйл хийсэн гэж үнэлэгддэг учраас онцгой бай­дал, мэргэжлийн хяналтын талаар мэд­лэгтэй хүн очсонд эдгээр салбарынхан баяр­тай байгаа аж.

ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч С.Баярцогт /АН/

-Эдийн засагч, хуульч эрхзүйч мэргэжил­тэй Сэлэнгэ нутгийн унаган хүүгийн мэд­лэг чадварыг ашиглах  үүднээс энэ ал­банд то­милсон гэдгээ Ерөнхий сайд та­нил­цуул­гадаа дурьдсан. 1989 онд Москва хо­тын их сургууль төгс­сөнөөс хойр ердөө нэгхэн жилийн дараа буюу 1990-1992 онуудад Ардын их хурлын депутат, Ул­сын бага хурлын гишүүнээр сонгогдож Үнд­сэн хуулийг батлалцахад гар бие орол­цож явжээ. Тэрнээс хойш 2012 оныг хүртэл УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдон ажиллаж байгаа юм. 1998 онд Байгаль орчны сайд, 2004-2006 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан туршлага түүнд бий. 2008-2012 онд Сангийн яам­ны сайдаар ажиллаж байсан гээд Засгийн газ­рын танхимд ажил­лах хангалттай турш­лагыг хуримтлуулсан, дэлхий даяар хям­ралтай байсан 2008 онд Монгол Улсын Сан­гийн яамыг толгойлж хямралыг аж­рал­гүй давж байсан гавьяа бий. Мэдээж дан­саа нуусан асуудал С.Баярцогтыг шүүмж­лүүлэх багагүй шалтгаан болсон ч алдаагаа хүлээн зөвшөөрч хариуц­лагаа өөрөө хүлээсэн улс­төрч юм. Тиймээс Хам­тар­сан Засгийн газар л Монгол Улсыг хөг­жүүлнэ, улстөржилт юунд ч хүргэхгүй гэх байр сууриа хатуу хамгаалсаар ир­сэн С.Баярцогтын мэдлэгийг энэ удаад ашиглахад гэмгүй юм. Олон нам нэгд­сэн, эрээ­вэр хураавар Зас­гийн газарт туйлшир­даг­гүй, алтан дунд­жийг барьдаг хэрэг эрхлэх хэрэгтэй учраас С.Баярцогт байгаа оносон томилгоо ч байж мэдэх билээ.

Монгол Улсын сайд М.Энхсайхан /МҮАН/

-Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд, Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. АН-ын лидер улстөрчдийн нэг гэгдэж явсан М.Энхсайханы хариуцах Монгол Улсын сайд гэх албан тушаал нь томхон бүтээн байгуулалт, уул уурхай, Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхайн том төсөл хөтөлбөрүүдийг хянаж ажиллах юм. Тиймээс энэ томилгоо магадгүй нү­дээ олсон байхыг үгүйсгэхгүй. Салбар ха­риуцсан сайдууд нь байсаар байхад ийм сайдын хэрэг байсан уу, фракци, нам эвсэлд зориулсан албан тушаал гэсэн шүүмжлэл Монгол Улсын сайд гэх албан тушаалыг тойрч байгаа учраас энэ асуултад хариулт өгч ажиллах нь М.Энхсайханы хүлээх том үүрэг болох нь ээ.

Сангийн сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат /МАН/

-Худалдаа үйлдвэрийн дээд сургууль, Мон­голын мэргэшсэн нягтлан бодогчдын инс­­ти­тутыг төгссөн эдийн засагч мэргэжил­тэй. Эдийн засгийн ухааны магистр учраас МАН түүнд итгэл үзүүлсэн хэрэг. Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа аймгаа багагүй хөгжүүлсэн, ажлын нь туршлага ихэвчлэн Сэлэнгэтэй холбоотой учраас түүнийг хэр чадварлаг вэ гэдгийг ирэх 1.6 жил харуулах учиртай. УИХ-ын ги­шүүнээр сонгогдон ажилласан хоёр жи­лийн хугацаанд хямралын нөхцөл байдлыг зөв оношилж байсан хэмээн үнэлдэг гэнэ лээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдад нэр дэвшигч Д.Оюунхорол /МАН/

-Улстөрд удаан чанагдсан улстөрчдийн нэг бол яах аргагүй Д.Оюунхорол. МАН гэх боловсон хүчний асар их нөөцтэй намд хоёр удаа дараалан УИХ-ын сонгогдоно гэдэг түүнийг ямархуу мэдлэг чадвартай вэ гэдгийг хэлж байгаа юм. Тэр тусмаа эмэгтэй хүн ийм өндөрлөгт хүрч чадсан нь бахархах ёстой хэрэг. Д.Оюунхоролыг тун эрт сайд бо­лох ёстой улстөрч хэмээн ард түмэн үнэл­дэг байсан. Ямартай ч ард түмний хү­сэл талаар болсонгүй. Тэрбээр, ирэх 1.6 жилд ногоон хөгжлийн бодлого, аялал жуулч­лалыг хөгжүүлэх талаар ажиллахаар болж байна. Монгол Улсын хамгийн чухал тул­гамдсан асуудал болсон байгаль орчны салбарыг өнгөрсөн хоёр жилд эмэгтэй сайд чамгүй амжилттай удирдсан учраас үргэлжлэн бүсгүй хүний гарт өгч байгаа нь яах аргагүй зөв томилгоо боллоо. Д.Оюунхорол нь математикийн багш, эрхзүйч мэргэжилтэй, дэд профессор хүн юм. Тэрбээр, УИХ-д гуравдахь удаагаа сон­гогдон ажиллаж байгаа туршлагатай улс­төрч.

Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэн /АН/

-Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, га­даад бодлогыг хариуцдаг энэ эрхмийн аж­лын туршлага дандаа дипломат албатай хол­богд­дог. Москва хотын Олон улсын ха­рил­­цааны дээд сургууль төгссөнөөс хойш дандаа гадаад харилцаа, олон улсын хам­­тын ажиллагаа, улс орнуудын хам­тын ажил­­лагааг хариуцаж байсан, Ерөнхийлөг­чийн аюулгүй байдал, гадаад харилцааны бод­логыг 2008 оноос хойш хариуцаж байгаа асар их туршлагатай учраас энэ томилгоо нү­дээ олжээ. Л.Пүрэвсүрэн нь Англи, Гер­ман, Орос хэлтэй аж.

Хуульзүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжав /АН/

-Нэр дэвшигч хамгийн сүүлд Ерөнхий прокуророор ажиллаж байсан. 2012 оноос хойш хийгдэж байгаа Хууль зүйн салбарын ши­нэч­лэлийн талаар тодорхой хэмжээнд мэд­лэгтэй учраас энэ ажлыг цаашаа тас­лахгүй явна гэдэгт олон хүн итгэж байгаа. Тэрбээр, Хууль зүйн байнгын хорооны ху­ралдаан дээр шинэчлэл хийх ажлыг таслахгүй үргэлжлүүлж, энэ салбарыг эрүүл­­жүүлэхийн төлөө явна гэдгээ мэдэгд­сэн юм. Түүнд Засгийн газарт ажиллаж бай­сан туршлага бий. АИХ-ын депутат, Ба­га хурлын гишүүн, Ша­дар сайд, Батлан хамгаалахын сайд, Мэр­гэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сай­даар тус тус ажиллаж байсан. Хуульч, мал­зүйч мэргэжилтэй.

Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Д.Эрдэнэбат /АН/

-"Шийдлийн” Засгийн газрын шинээр байгуулсан энэхүү яамны ач холбогдол нь тун өндөр. Тодруулбал, хүнд хөнгөн үйлдвэрийн хөгжил, гадаад дотоод худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийн бодлого, экспорт, импортын чиг баримжаа, Жижиг дунд үйлдвэрийг аж үйлдвэрийн хүрээнд зохион байгуулах чиг үүрэгтэй яам. Монгол Улсын уул уурхайн баялгийг дотооддоо үйлдвэрлэх томхон үйлдвэр, мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг тодорхойлох яам юм. Тиймээс АН-ынхан энэхүү яамд илүүтэй ач холбогдол өгч мэргэжлийн хүнд хариуцууллаа. 1.6 жилийн хугацаанд бүх том үйлдвэрийг хөдөлгөөнд оруулж амжихгүй ч том том үйлдвэрийн шав тавигдаж, энэ салбарын хэтийн хөгжлийн чиг шугам зурагдах учиртай юм. Д.Эрдэнэбат гишүүний хувьд Эрхүү хотын Полтехникийн дээд сургууль төгссөн. Авто-инженер, механик мэргэжилтэй. Багануурын нүүрсний уурхайд засварчнаас эхлэн хэсгийн дарга хүртэл ажилласан энэ салбарын талаар "ба, бэ”-гүй мэддэг хүн юм. Түүнчлэн улс төрийн амьдралд оролцоод ч мөн хариуцлагатай албан тушаал эрхэлж явсан улстөрч. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байхдаа фракци, нэг хүнд үйлчлэх явдлыг эсэргүүцэж, ямар ч намын даргатай үг хэлээ ололцон ажиллаж байсан, эхлүүлсэн ажилдаа тууштай, хоёргүй сэтгэлээр ханддаг гэдгээ харуулж чадсан учраас энэ салбарыг авч явна гэдэг итгэлийг намаас нь өгчээ.

Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч С.Чинзориг /МАН/

МАН-ын туршлагатай, чадварлаг болов­сон хүчний нэг яах аргагүй мөн. Энэ сал­барын талаар чамгүй олон жил туршлага хуримтлуулсан. Ажил амьдралынхаа га­рааг Өвөрхангай аймгаас эхлүүлэхдээ л ний­гэм эдийн засгийн хэлтэст ажиллаж бай­жээ. Өвөрхангай аймгийн Засаг даргын ор­логч, ИТХ-ын дарга, 2000-2008 он хүртэл Нийг­мийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд, 2008-2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газ­рын дэд дарга, ерөнхий менежер, 2009 онд Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх зэрэг дандаа нийгмийн бодлого, хөдөлмөртэй холбоотой ажил эрхэлж байсан аж. Төлөвлөгч эдийн засагч, бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр Тайвань, Швед, Японд мэргэжил дээшлүүлсэн аж. 2011 оноос МАН-ын Нийгмийн бодлогын байнгын хо­рооны даргаар ажиллаж, МАН хэмээх улс тө­рийн ууган хүчний голлох чиг үүрэг болох хү­ний хөгжил, хөдөлмөр эрхлэлтэд илүүтэй ан­хаарал хандуулан ажиллаж байсан залуу улс­төрч учраас МАН энэ удаад аль ч Засгийн газрын үед чухалд тооцогддог Хөдөлмөрийн сайдыг хариуцуулсан байна.

Батлах хамгаалахын сайдад нэр дэвшигч Ц.Цолмон /МАХН/

-Эрхүү хотын политехникийн дээд сур­гууль, Намын дээд сургууль, Москвагийн дип­­ломатын академи төгссөн. Засгийн газарт ажиллаж байсан туршлагатай. 1990-1992 онд Хөдөлмөрийн сайд, 2006-2008 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан туршлагатай учраас Батлан хамгаалах салбарын нэр хүндийг унагахгүй авч явна гэж нам нь итгэсэн бололтой. Түүний ажлын туршлага ихэвчлэн гадаад бодлоготой холбогддог.

Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар /МАН/

-Гадаад харилцааны яамны Төрийн на­рийн бичгийн дарга, Байгаль орчин аялал жуулч­лалын яамны сайдаар ажиллаж байсан туршлагатай. Цаашлаад улс төрийн албан тушаалд идэвхтэй байж МАН-ын дэргэдэх НАМЗХ-оос улс төрийн ажлын гарааг эхэлжээ. МАН-ын Бага хурлын гишүүн энэ эрхэм нийгэмд төдийлөн нээлттэй хүн биш. Гэсэн ч улс төрийн, Засгийн газ­рын өндөр албан тушаалд чамлахааргүй удаан ажилласан учраас МАН энэ удаад Д.Цогт­баа­тарт итгэл үзүүлжээ. Гаднаас томилогдох дан дээлтэй сайд.

Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч Л.Гантөмөр /АН/

-Л.Гантөмөр сайд өнгөрөгч хоёр жилд боловс­ролын салбарт чамгүй өөрчлөлт ши­нэч­лэл хийсэн. Тэр дундаа дээд боловсролын сал­барт хийж байгаа шинэчлэл нь ард тү­мэнд илүү их таалагдаж байгаа юм. Дээд боловсролын систем хуучирсан, залуусын мэдлэгт бус мөнгөнд дурлаж боловсрол олгодог тогтолцоог халж чадсан сайдыг ажлаа үргэлжлүүлэх болсонд боловсролын салбарт ажилладаг хүмүүс талархалтай хандаж байгаа аж. Л.Гантөмөр сайд Япон "школ”-той. Японд цахилгаан хол­бооны инженер, Электроникийн инженерээр төгс­сөн. УИХ-д гуравдахь удаагаа сонгогдон ажил­лаж байгаа улстөрч.

Уул уурхайн сайдад нэр дэвшигч Р.Жигжид /АН/

-Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газарт амжилттай ажилласан цөөхөн хэдхэн яамны нэг нь Уул уурхайн яам байсан. Энэ яамны гал тогоог хариуцаж байсан хүн бол Р.Жигжид. Тэрбээр, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар хоёр жил ажилласан учраас цаашдаа хийх ажлаа хийгээд явчихна гэсэн үг. Нэг албан тушаал дээшээ ахисан ч энэ салбарт хийх ажил, хэрэгжүүлээд явах хуулийн төсөл, лицензийн нарийн ширийн асуудлыг хангалттай мэднэ гэж хэлж болно. МУИС-ийг физикч, Японы Нэхмэлийн дээд сургууль төгссөн, Япон улсад элчин сайдын яаманд зөвлөх, тус улсад суух бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай боловсон хүчин юм.

Хүнс хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшигч Р.Бурмаа /АН/

-Эмэгтэй улстөрч гэдгээрээ энэ салбарт илүү зохицоно. Хүнс, хөдөө аж ахуй гэдэг айлаар ярьвал гал тогооны голлох чиг үүрэгтэй ажил. Тухайн айлын хүнс хэр эрүүл байх нь айлын эзэгтэйгээс шалтгаалдаг учраас өмнөх томилогдсон сайдуудын хийгээгүйг хийчих чадал байгаа гэж нам нь үзсэн хэрэг. Р.Бурмаа нь Сонгогчдын боловсрол төвийн тэргүүнээр олон жил ажилласан. Ажлынх нь туршлага ихэвчлэн олон нийтэд чиглэсэн байдаг. Бусад улстөрчдийн адил гадаадад боловсрол эзэмшсэн улстөрч юм. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж байгаа бодлогын асуудлыг шийдэж чадах эсэх нь Р.Бурмаагаас шалтгаалах биз ээ.

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч С.Эрдэнэ /АН/

-Хүн амын цогц хөгжлийн бодлогыг тун удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна. Тунхагийн шинжтэй байсан бодлогыг хүн нэг бүрийг онцолсон бодлого болгох ажил С.Эрдэнэ сайдын ачаар хийгд­сэн. Тэгэхээр энэ хүн хийж эхлүүлсэн аж­лаа дуусгахаас өөр аргагүй. Залуучуудыг чиг­лэсэн бодлогогүй, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ анхаарч үздэггүй байсан тэр хүнд хэцүү цагийг С.Эрдэнэ алга болгосон. Тэр ч утгаараа АН энэ удаад дахин итгэл үзүүлсэн хэрэг биз. Гэвч улстөрч хүнийхээ хувьд залуустаа зайгаа тавьж өгөх болов уу гэсэн хүлээлт нийгэмд байсныг хэлэхгүй өнгөрч боломгүй санагдлаа. Хийхээр бодсон, хийж хэрэгжүүлсэн ажлаа дуусгаж чадвал С.Эрдэнэ хэр чадвартай сайд вэ гэдгээ харуулах учиртай. С.Эрдэнэ сайд нь УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон эрхзүйч өмгөөлөгч мэргэжилтэй. Мөн Хууль зүйн ухааны магистр, Баянгол дүүргийн Засаг дарга, Улсын Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын ажил эрхэлж байжээ.

Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Д.Зоригт /АН/

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бүтцийн өөрчлөлт хийж Сангийн яаманд нэр дэвшигчээр Д.Зоригтыг нэрлээд байсан юм. Гэсэн ч Н.Алтанхуяг сайдын танхимд унаж, Ч.Сайханбилэгийн танхим гарч ирсэн юм. Энэ хугацаанд мөрийтэй тоглосон зэргээр түүнийг тойрсон таагүй мэдээлэл олон гарсан ч Д.Зоригт гишүүн улстөрийн явуулга хэмээн тайлбарлаж, асуудал ч тэгсхийгээд намжсан юм. Д.Зоригт гишүүн ЗХУ-ын Ростов хотын Барилга инженерийн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн. УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа, "Монгол шуудан” компанийн ТУЗ-ийн гишүүн, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай. Эрчим хүчний салбарт мэдлэг нимгэхэн ч эдийн засагч гэдэг талаасаа туршлагатай улстөрч билээ.

Зам тээврийн сайдад нэр дэвшигч Н.Төмөрхүү /МАН/

-Улстөрч гэхээс илүү барилгын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн бизнесмэн. Тэр ч утгаараа Монгол Улсын барилгын салбарт чамлахааргүй бүтээн байгуулалт хийсэн. Өнгөрөгч 2012 оны сонгуулиар Өвөрхангай аймгаас нэр дэвшсэн ч өрсөлдөгч намынхаа нэр дэвшигчдэд саналаа луйвардуулсан асуудлаар шүүх цагдаагаар удтал явсан юм. Түүнтэй холбоотой дээд боловсролын асуудлаар таагүй асуудал яригддаг ч хэн ч батлаагүй учраас тэгсхийгээд намжсан юм.

Эрүүл мэнд спортын сайдад нэр дэвшигч Г.Шийлэгдамба /МАХН/

-Улс төрийн томилгоо гэж дүгнэж болно. Г.Шийлэгдамба нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сүүлийн хоёр жил ажилласан. Намтар нь төдийлөн нээлттэй биш энэ эрхэм Өвөрхангай аймгийнх. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар нэг жил ажилласан, сайдын ажлаа өгөөд Австрали улсад магистрын зэрэг хамгаалсан гэх мэтээр намтар нь үргэлжилнэ. Улс төрд орсон цагаас хойш ихэвчлэн намын дотоод бүтэц, нам доторх албан тушаал эрхэлж явсан учраас элгээрээ мөлхөж байгаа Эрүүл мэндийн салбарыг хөл дээр босгож чадах эсэх нь эргэлзээ дагуулж байна. Гэвч эрийг бүү бас, далайг бүү янд гэдэг дээ.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>