"Дөрөвдүгээр сарын 1"-нд хаана, хаана юу болж байв

616

Анхны түүхэн баримт 1686 онд хамааралтай. Тэр жил англи зохиолч Жон Обри өөрийн гар бичмэлдээ “Тэнэгүүдийн баяр” гэсэн хэллэгийг анх тэмдэглэж байжээ.

-Шотландад дөрөвдүгээр сарын 1 буюу "Тэнэгүүдийн өдөр" 48 цаг үргэлжилдэг бөгөөд хөхөө донгодуулах өдөр гэж бас нэрлэдэг юм байна.

-Энэтхэгт тэнэгүүдийн өдөртэй адилхан баярыг "Huli" гэж нэрлэдэг гэнэ.

-Латин Америкт "Dia de los Inocentes"гэж өдрөө нэрлэсэн нь чин сэтгэлийн, үнэнчийн гэсэн утгатай.

-Америкт “Таны үдээс алдуурчээ” гэх мэтийн гомдоох юмгүй шоглоом их хэлэгддэг. Хэрэв тийм зүйлд хууртсан бол хуурсан хүн нь "April Fool" (Апрел сарын тэнэг)гэж дуу алдана!

-Англид ХХ зууны хамгийн алдартай “хууралт” хийгдсэн гэдэг. 1957 онд “BBC” теле компани гоймонгийн арвин ургац хураасан тухай нийтэлжээ. Швейцарьт гоймон маш их хэмжээгээр хурааж авсан тул яахаа мэдэхгүй байгаа тухай бичээд “Энэ өвөл дулаахан байсан тул фермийн аж ахуйтнууд гоймонгийн үрийг цэцэглүүлж чадлаа” гэжээ. Уншигчид үүнд үнэмшиж гоймон хэрхэн тарих тухай мэдэх гэж ВВС-руу утасдсан байна. Хариуд нь “Та гоймонгоо улаан лоолийн сүмсэнд хийгээд сайн залбир” хэмээн зөвлөж байсан гэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>