Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албатай хамтран сургалт явууллаа

41

Монгол Улсын цагдаагийн байгууллагын хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албатай хамтран  сургалт зохион байгуулж өндөрлөлөө.

Энэхүү сургалтыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид Монгол Улсын цагдаагийн байгууллагын хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааны эхлэл юм. Сүүлийн жилүүдэд манай улсад хар тамхитай холбоотой гэмт хэрэг өсч, хэрэглэгчийн хүрээ улам бүр нэмэгдэж байгаа тул алба хаагчдыг мэргэшүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан энэхүү сургалтыг зохион байгуулжээ.

Сургалтад хамрагдсан алба хаагч нарт сертификат гардуулах ёслолын үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид оролцлоо.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.