АНУ-д газрын тосны экспортын хэмжээ хоёр дахин нэмэгджээ

31

 

АНУ өнгөрсөн онд газрын тосны экспортын хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлж, өдөрт 2 сая баррельд хүргэжээ. Энэ тухай АНУ-ын Эрчим хүчний яамны мэдээллийн газар мэдээлсэн байна.

 

“2018 онд газрын тосны экспортын хэмжээ өдөрт 2 сая баррель болтлоо өссөн нь 2017 оныхтой харьцуулахад бараг хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. 2017 онд газрын тосны экспортын хэмжээ өдөрт 1.2 сая баррельд хүрч байсан” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.

 

Түүнчлэн АНУ өнгөрсөн онд 42 улс руу хар алт экспортолсныг Эрчим хүчний яам цохон тэмдэглэжээ.  

 

Түүнээс гадна АНУ-ын Хятад руу нийлүүлэх экспортын хэмжээ өдөрт 228 баррель болтлоо буурсан бол Канад болон БНСУ-руу нийлүүлэх экспортын хэмжээ нэмэгдсэн байна. Америкийн газрын тос импортлогч хамгийн том бүс нутаг нь Ази болжээ.

 

ВАШИНГТОН. /TASS/. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.