Нүүрсний олборлолт, экспортын хэмжээ өсөв

893

Нүүрсний олборлолт, экспортын хэмжээ өсөв
2017 оны 7 дугаар сарын 25-ны байдлаар 26027,9 мян.тн нүүрс олборлож, 23219,5 мян.тн нүүрс борлуулсанаас 19145,4 мян.тн нүүрс экспортонд гаргаад байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 104,1%, борлуулалт 73.56%, экспорт 98.89%-ийн үзүүлэлттэй байна. Зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээ  нэмэгдсэн тул Тамсаг, Тосон-Уулын орд газарт ашиглах эрчим хүчний хэрэглээг хязгаарлаж байгаагаас шалтгаалан газрын тосны олборлолтын хэмжээ буурах нөхцөл үүсч байна. Орд ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулах, олборлолтыг нэмэгдүүлэх үүднээс эрчим хүчний нөөц эх үүсвэрийг татах асуудлыг гэрээлэгч компаниас дэвшүүлсэн боловч уг асуудлыг Эрчим хүчний яам өнөөг хүртэл шийдвэрлээгүй байгаа аж.  Олборлолтын хэмжээ буурахад дэд бүтэц, эрчим хүчний хангамж, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ бууралт, ханшийн зөрүүгээс төсвийн орлого бүрдүүлэлтэд хүндрэл гарч байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>