Сүхбаатарын талбайн газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжин Сүхбаатарын талбайн урд талд байрлах “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгосон билээ.
Тэгвэл өнөөдөр дээрх захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг “Ю Би Констракшн” ХХК-д хүргүүллээ.