Ким Жон Ун, Владимир Путин нарын албан ёсны уулзалт эхэллээ

695

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын албан ёсны уулзалт өнөөдөр ОХУ-ын Владивосток хотод эхэллээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын албан ёсны уулзалт өнөөдөр ОХУ-ын Владивосток хотод эхэллээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны хувьд анх удаа ОХУ-д айлчлал хийж байна. Владимир Путины хувьд Хойд Солонгосын ерөнхийлөгчтэй албан ёсны уулзалт хийж буй зургаа дахь ерөнхийлөгч болж байгаа юм. Түүнээс өмнө Ким Жон Унтай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Сингапурын ерөнхий сайд Ли Хсиен Лүүн, Вьетнамын ерөнхийлөгч асан Тран Дай Куан уулзаж байсан билээ.

Хойд Солонгосын удирдагч энэ сарын 24-нд өөрийн хувийн галт тэргэнд зорчин, ОХУ-ын Владивостокт иржээ. Түүнийг ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов, ОХУ-аас БНАСАУ-д суугаа Элчин сайд Александр Мацегора нар угтан авчээ. Энэ хүрээнд хоёр орны удирдагчид ОХУ болон БНАСАУ-ын хамтын ажиллагааг хэлэлцэхээс гадна Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудал, бүс нутгийн хамтын ажиллагааг ярилцах ажээ.

А.Тэлмэн

Эх сурвалж: edition.cnn.com    

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>