ХААН БАНКНЫ СҮЛЖЭЭНД ДОГОЛДОЛ ҮҮСЧ, ХЭРЭГЛЭГЧДИЙН ДАНСНААС АЛДАГДАЛ ГАРЧ ЭХЭЛЛЭЭ
“Хаан” банк монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкууд дотроос хамгийн өргөн сүлжээг хамарч байгаа монополь байгууллага. Гэтэл өнөөдрийн 15:30 цагийн орчмоос эхэлж тус банкны сүлжээ улс даяар гацаж, асуудал үүслээ. Үүссэн асуудлаас улбаалж хэрэглэгчид картаа энд тэндэхийн АТМ-д энд уншуулах үеэр данснаас нь бэлэн мөнгө урсан гарсаар байгаа нь иргэдэд хүндрэл учруулжээ.
Байдал одоо ч хэвээрээ байгаа бөгөөд энэ асуудлаас үүдэж, олон мянган харилцагчид хохирч байгаа юм. Ер нь “Хаан банк”-ны хариуцлагагүй үйлдэл үүгээр дуусахгүй. Урьд өмнө нь иргэдийг хохироох олон асуудал нэг биш удаа гарч байсан. Өнгөрсөн 2018 онд ШӨХТГ-аас “ХААН банк”-нд 493 сая төгрөгийн торгууль ногдуулж байсан. Тодруулбал “Хаан банк” хууль бус үйлдэл гаргасантай холбогдуулан өрсөлдөөний хуулийн дагуу торгуулж байжээ.
FACT.MN