ХААН БАНКНЫ СҮЛЖЭЭНД ДОГОЛДОЛ ҮҮСЧ, ХЭРЭГЛЭГЧДИЙН ДАНСНААС АЛДАГДАЛ ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

749

“Хаан” банк монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкууд дотроос хамгийн өргөн сүлжээг хамарч байгаа монополь байгууллага. Гэтэл өнөөдрийн 15:30 цагийн орчмоос эхэлж тус банкны сүлжээ улс даяар гацаж, асуудал үүслээ.  Үүссэн асуудлаас улбаалж хэрэглэгчид картаа энд тэндэхийн АТМ-д энд  уншуулах үеэр данснаас нь бэлэн мөнгө урсан гарсаар байгаа нь иргэдэд хүндрэл учруулжээ.

Байдал одоо ч хэвээрээ байгаа бөгөөд энэ асуудлаас үүдэж, олон мянган харилцагчид хохирч байгаа юм. Ер нь “Хаан банк”-ны хариуцлагагүй үйлдэл үүгээр дуусахгүй. Урьд өмнө нь иргэдийг хохироох олон асуудал нэг биш удаа гарч байсан. Өнгөрсөн 2018 онд ШӨХТГ-аас “ХААН банк”-нд 493 сая төгрөгийн торгууль ногдуулж байсан.  Тодруулбал “Хаан банк” хууль бус үйлдэл гаргасантай холбогдуулан өрсөлдөөний хуулийн дагуу торгуулж байжээ. 

FACT.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>