Аймгийн хэмжээнд төл бойжилт 95.5 хувьтай байна

102

Аймгийн хэмжээнд төл бойжилт 95.5 хувьтай байна

 

Увс /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 838,660 хээлтэгч төллөж, 780864 төл бойжиж байна. Малтөллөлтийн явц 59,2 хувьтай байгаа аж. Мал төллөлтийн явцыг сумаар нь авч үзвэл Баруунтуруун сумын оны эхний хээлтэгч малын 47,9 хувь, Бөхмөрөн сумын хээлтэгч малын 64,7 хувь, Давст сумын хээлтэгч малын 67,5 хувь, Завхан сумын хээлтэгч малын 48,7 хувь, Зүүнговь сумын хээлтэгч малын 78,4 хувь, Зүүнхангай сумын хээлтэгч малын 42,2 хувь, Малчин сумын хээлтэгч малын 77,5 хувь, Наранбулаг сумын хээлтэгч малын 48 хувь нь тус тус төллөөд байна. 

Үүнээс гадна Тэс сумын хээлтэгч малын 42,5 хувь, Ховд сумын хээлтэгч малын 57,6 хувь, Хяргас сумын хээлтэгч малын 84,7хувь, Цагаанхайрхан сумын хээлтэгч малын 71,4 хувь, Улаангом сумын хээлтэгч малын 66,2 хувь нь төллөжээ. 

Аймгийн хэмжээнд төл бойжилт 95.5 хувьтай байгаа бөгөөд одоогоор 58 мянга гаруй төл хорогдоод байна. Зүүнхангай сум ямар ч төлийн хорогдолгүй байгаа бол Өлгий суманд хамгийн олон буюу 23,7 мянган төл хорогдоод байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.