|
Видео

Шинэ мэдээ

АЙМГУУДЫН ХОРИО ЦЭЭРИЙГ ЦУЦАЛЖЭЭ

АЙМГУУДЫН ХОРИО ЦЭЭРИЙГ ЦУЦАЛЖЭЭ

 

Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт тогтоосон хорио цээрийн дэглэмийг энэ сарын 9-нд цуцалсан талаар  ОБЕГ-аас мэдээлэв.

Тус багт энэ оны наймдугаар сарын 30-нд "Хонины цэцэг” өвчин гарч сумын Засаг даргын захирамжаар хорио цээр саяханыг хүртэл тогтоогоод байв.  Мөн Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач баг, Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан баг, Дөргөн сумын Сээр багт гарсан "Бог малын мялзан" өвчны улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг өнгөрсөн сарын 28-нд цуцласан байна.


Түүнчлэн Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут, Буянт болон Жаргалант, Цагаан бургас, Мөст суманд гарсан "Бог малын мялзан" өвчны бүсийн хорио цээрийн дэглэмийг өнгөрсөн сарын 24-нд цуцлажээ.

Б.Орхон
olloo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.