ХОЁР НАСТАЙ ХҮҮХДИЙГ ГЭРТЭЙ НЬ ДАЙРЧ АМИЙГ НЬ ХОХИРООЖЭЭ

587

ХОЁР НАСТАЙ ХҮҮХДИЙГ ГЭРТЭЙ НЬ ДАЙРЧ АМИЙГ НЬ ХОХИРООЖЭЭ

 

Налайх дүүргийн III хороо Нарангийн гудамжны задгай хашаанд “Accent” маркын тээврийн хэрэгслийн жолооч Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хоёр настай хүүхдийг гэртэй нь дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Улмаар хэргийн газрыг орхин явсан хэргийг Багахангай дүүргийн замын хяналтын постонд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан Орон нутаг, хурдны замын хяналтын хэлтсийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Д. Мөнхбат болон Багахангай дүүрэг дэх ЦХ-ийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Ганзориг нар илрүүлэн саатуулжээ.

Хэргийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгч ажилласан байна.

О.Гэрэл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>