Заалтыг харвал Д.Дамба-Очирыг бүх насаар нь хорих нөхцөл бүрджээ..

59

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн ахлагч асан Д.Дамба-Очир 43 хуудас материалыг Рио Тинтод барьж гүйгээд байгаа нь учир шалтгаантай ажээ.

Түүний хувийн “Очир төв” компани Оюутолгойгоос зарласан замын тендерт хоёр ч удаа оролцож, замын гүйцэтгэгчээр ажилласан байна. 
Тиймээс Д.Дамба-Очирын “Очир төв” , Рио Тинтогийн Оюутолгой компаниуд бизнесийн хамаарал бүхий этгээдүүд болж таарч байна. Хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлсээр байх сонирхол аль алинд нь байгаа биз. 
Тиймээс л “Нууц” материалыг УИХ-ын гишүүд олж үзэхээс өмнө Рио Тинто мэдчихээд, тайлбар бичээд явж байсан хэрэг л дээ. 
Д.Дамба-Очирын энэ үйлдэл нь улсаасаа урваж, гадаадын байгууллагад мэдээллээ худалдсан үйлдэл болж таарах бөгөөд түүнийг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж, “ЭХ ОРНООСОО УРВАГЧ” хэмээн үзэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ёстой юм.
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 19.4 дүгээр зүйл:
ГАДААДЫН ТАГНУУЛЫН АЛБА, БАЙГУУЛЛАГА, ИРГЭНТЭЙ ХУУЛЬ БУСААР ХАМТРАН АЖИЛЛАХ
1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ... хэмээн заасан байдаг аж...
Заалтыг харвал Д.Дамба-Очирыг бүх насаар нь хорих нөхцөл бүрджээ...

/ Хатуу мэдээ /

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.