ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэдтэй уулзалт, сургалт зохион байгууллаа

593

ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэдтэй уулзалт, сургалт зохион байгууллаа

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулсан  “Санамж бичиг”, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэдтэй уулзах уулзалт, төсөл бичиг арга зүйн сургалтыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд өчигдөр зохион байгууллаа. Уулзалтаар Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн ажиллах журам, төсөлд хамрагдах чиглэл, төсөл бичих ерөнхий ойлголт арга зүй зэрэг сэдвээр иргэдэд сургалт зохион байгууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч О.Ганбаатар, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Төгс-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн Зээлийн мэргэжилтэн Э.Золбаяр, НХХААГ-ын Эрчимжсэн мал аж ахуйн газрын дарга Д.Баярсайхан, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв ОНӨТҮГ-ийн сургалт хариуцсан мэргэжилтэн Н.Эрдэнэбаатар, дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Ариунболд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн О.Уянга нар байлцав.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>