Дүүргийн ЖДҮ эрхлэгчид Хятадын зах зээлд гарна

545

Дүүргийн ЖДҮ эрхлэгчид Хятадын зах зээлд гарна

 

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран хороодын Засаг дарга нар болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдэд “Ганц мод” хилийн боомт дахь Монгол худалдааны төвийн төслийг танилцууллаа.

Тодруулбал БНХАУ-н Баяннуур хотын “Ганц мод” хилийн боомтод Монгол худалдааны төв шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид БНХАУ-н зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдан борлуулах боломж нээгдсэнтэй холбогдуулан энэхүү арга хэмжээг зохион байгуулсан байна.

Төслийн хэлэлцүүлэгт дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн захирал А.Гэрэлт-Од, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Ариунболд болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>