Орон гэргүй гуйлгачнаас телевизийн нэвтрүүлгийн од болсон Алтан хоолойт

74

 

Тед Уильямс 1998 он, Тэрбээр эхнэрээсээ салж, мансууруулах бодис, архинд донтсон бөгөөд орон гэргүйчүүдийн адилаар хорин жилийг нэгэн гүүрэн дор амьдран өнгөрүүлсэн юм. Тедэд гайхалтай дуу хоолойноос өөр юу ч байхгүй, хэн ч ямар нэг зүйлгүйгээр тусалж хэзээ ч авч байгаагүй нэгэн.

 

2008 онд Тед өөрийн донтолтыг даван туулсан бөгөөд түүнээс хойш архи хэзээ ч уухгүй, мансууруулах бодисыг огт хэрэглээгүй гэж хэлсэн юм. Машин зам дээр энгэртээ нэгэн пайз зүүн зогссон гуйлгачинг хэн ч анзаардаггүй байв. Түүний пайзан дээр бурхан надад гайхалтай дуу хоолой өгсөн, Та хэрэв сонсохыг хүсч буй бол надтай ярилцаж болно...гэх мэт үгс бичигдсэн байна. 2011 оны 1-р сарын гуравны өдөр Тедийг харсан нэгэн хүн түүний ойролцоо машинаа зогсоож дуудсан бөгөөд бага мөнгө өгч, оронд нь камерт ямар нэгэн зүйл хэлэхийг хүссэн байв. Тедийн гайхалтай хоолой, уран хэллэг, мэдрэмжийг хэсэгхэн бичлэгт үлдээн авч цааш яван одсон аж.


Тэр хүн гэртээ харьж, Тед Уильямын видео бичлэгийг YouTube дээр байрлуулсан бөгөөд нэг өдөр нэг сая гаруй хүн үзэж тэр дороо юутубын од болон хүмүүсийн гайхшралыг төрүүлж чадсан байдаг. Үүний дараагаар Тедийг гудамжнаас олж, тусламж үзүүлэн, хувцас өгч, ажил хийх санал болгон мөн гарын үсэг авахыг хүсэгчид бий болсон байна. Түүний ярилцлага бүхий видео бичлэг шууд утгаараа интернетийг шуугиулж чадсан юм. 


Тедийг Алтан хоолойт хэмээн хочоор дуудаж эхлэв. Мөн 2011 оны 1-р сарын 5-нд видео бичлэг анх тавигдснаас 2 хоногийн дараа Ted, WNCI телевизийн "Дэйв, Жимми шоу" телевизийн шоун дээр, "The Early Show" д, CBS нэвтрүүлэгт уригдаж, дараагийн өдөр нь "The Today Show" нэвтрүүлэгийн Kraft Foods компанийн дуу хоолой болсон байдаг. НБА-ийн Кливленд Кавалиерс Сагсан бөмбөгийн клуб Тедтэй хөлбөмбөгийн тайлбарлагч сэтгүүлчээр гэрээ байгуулав.


Өнөөдөр Тед Уильямс бол жинхэнэ од. Тэрбээр үргэлж нэр хүндтэй ажилладаг бөгөөд түүний бурханаас бэлэглэсэн алтан хоолой гудамжнаас дэлхийн хэмжээний од болох хувь тавиланг өгч чадсан юм.
Та бүхэн түүний хамгийн анхны бичлэгийг үзэж сонирхоорой.

 

Орчуулсан СайханУул.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.