Оны эхний таван сард улсын хэмжээнд 1670 халаасны хулгайн хэрэг бүртгэгджээ

803

Нийслэлийн цагдаагийн газраас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Tedy” гар утасны худалдааны лангуу түрээслэгч, иргэдэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийг сурталчилах  чиглэлээр сургалт зохион байгуулжээ. Энэхүү сургалт, зөвлөгөөнөөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тус ангийн 18 дугаар бүлэг 18.6-д заасан мөнгө угаах гэмт хэргийн талаарх хууль, эрх зүйн мэдээллүүдийг хүргэсэн байна. 2019 оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд нийт 1670 халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгджээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>