Түрээсийн орон сууцанд иргэдийг наадмаас өмнө оруулна

1002

Түрээсийн орон сууцанд иргэдийг наадмаас өмнө оруулна

 

Засгийн газраас “Буянт-Ухаа-2” 972 айлын түрээсийн орон сууцыг нийслэл рүү шилжүүлэх шийдвэрийг гаргасан талаар салбарын сайд нь мэдээлэл хийсэн билээ.

Тодруулбал, ТОСК-ийн захиалгаар баригдсан уг орон сууц тэдний мэдлээс гарч НОСК-ийн мэдэлд буюу Нийслэлийн Засаг дарга нар цаашид мэднэ гэдгийг Х.Баделхан сайд хэлсэн юм. Тус орон сууцанд суух иргэдийг ямар журмаар хэрхэн хэзээ, яаж оруулах талаар НОСК-ийн захирал Б.Сүхбаатар хэлэхдээ “Нээлттэйгээр цахим хэлбэрээр иргэдээ бүртгэнэ. Иргэд ямар нэгэн дарга, тухайн тойргийн гишүүндээ иргэд хандаад яваад байгаа. Одоо бол Их хурлын гишүүн, төлөөлөгч нарт ямар ч квот байхгүй.

Нээлттэй, иргэд ч хяналтаа тавиад явах боломжтойгоор зохион байгуулна. Хэзээнээс бүртгэж эхлэхийг хэлж мэдэхгүй байна. Аль болох хурдан хугацаанд бүртгэнэ гэж төлөвлөж байна. Болж өгвөл энэ сардаа багтааж бүртгээд наадмаас өмнө айлуудыг оруулна” гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>